×
Нийгэм Тавдугаар сар 2012
Өнөөдөр Пакистан цөмийн цэнэг тээгч далавчит пуужингаа амжилттай туршив. Пуужин 350 км зайны тусгалтайг Пакистаны БХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ. Өнгөрөгч мягмар гаригт пакистаны цэргийнхэн ойрын тусгалтай пуужингаа бас амжилттай туршсан билээ. Ингээд Пакистан 4-р сард Энэтхэг бараг 5 мянган км зайны тусгалтай  тив хоорондын шинэ баллистик пуужингаа хөөргөснөөс хойш  дөрвөн туршилт хийгээд байна.
Өнөөдөр Казахстаны /зүүн-өмнөд хэсэг/ Алма-Ата мужийн  казахстан-хятадын хил дээр “Горный” хилийн заставын  гал түймэр гарсан газар 12 хилчний цогцос олджээ. Энэ тухай Казахстаны үндэсний аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч дарга Турганбек Стамбеков сэтгүүлчдэд мэдэгдэв.  Түүнчлэн, 12 хилчний болон нэг ой хамгаалагчийн цогцс олдсон тухай  Астанад болсон хэвлэлийн бага хурал дээр уламжилжээ.
Өнөөдөр тэмдэглэж байгаа  тамхи татахаас татгалзах дэлхийн өдөр москвагийн оюутнууд  хэдэн үйл явуулгыг зохион байгуулж, тухайлбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, сангийн яамдын дэргэд жагсаал хийнэ. Эдгээр тусгай газрын түшмэд тамхины компаниудын ашиг сонирхолыг хамгаалж байна гэж «Залуучууд тамхи татахын эсрэг» бүлэг үзэж байна.
Индонезид  оросын «Сухой Супержет-100» нисэх онгоц сүйдсэн газарт параметрийн бичлэг бүхий хайрцгийг олсон тухай эрэн хайх ажил хийж байгаа багийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэв.Түүний хэлснээр бол хар хайрцаг бүрэн бүтэн байна. Сүйдсэн онгоцны яриа бүхий хайрцгийг 5-р сарын 16-нд олсон тухай урьд мэдээлсэн билээ.
Өвөл цас бага орж, Обь мөрний усны түвшин урьд үзэгдээгүй хэмжээгээр доошлосны улмаас ундны ус дутагдана гэж эрдэмтэд үзэж байна. Обь бол Новосибирск, Барнаул, Бердск зэрэг томоохон хотыг ундны усаар хангах эх сувалж мөн. «Усан хангамжийн төдийгүй экологийн асуудал тулгарсан. Гол мөрний ус татарвал чанар нь доройтоно. Учир нь  усанд хаяж байгаа хаягдал зохисгүй нөлөөлөх юм.
Зөвлөлтийн болон оросын зураг төслүүдээр барьсан атомын станцуудад зориулсан  хямралын нэгдсэн төвийг Орос улсад байгуулна. «Росэнергоатом» нэгдлийн тэргүүн дэд ерөнхий захирал Владимир Асмолов «Атомын энергийн аюулгүй байдал, үр ашиг, эдийн засаг» сэдэвт Олон улсын техник-эрдэм шинжилгээний 8-р бага хурлын үр дүнгээр энэ тухай мэдэгдэв. Атомын энерги нэлээд хүнд бэрх үед шилжсэн.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун шашны  тэргүүн нарыг өөрсдийн санал бодлыг болон зөвшөөлцөлүүдээ явуулахдаа  кибер орон зайг  ашиглахыг уриалжээ. “Хүн ямар шашин, шүтлэгтэйг  эс харгалзан бид хүчээ нэгтгэн үүгээрээ олон зүйл дээр хүчирхэг гэдгээ харуулж болох юм.
Казахстаны нийслэл Астана хотод  дэлхийн болон уламжлалт шашинуудын тэргүүн нарын IV  их хурал нээгдэв.Их хурлын  гол сэдэв “Энх тайван, зөвшилцөл - хүн төрөлхтөний сонголт”.  Их хуралд дэлхийн 40 орны 80 гаруй төлөөлөгч оролцож байна.  Хурлын ажилд  Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев оролцож байна.
“Сина-Вэйбо” компаний удирдлага “Твиттерын”    хятадын хувилбар нь өөрийн микроблогуудыг ашиглах дүрмийг өөрчилжээ. Шинэ сервис үйлчилгээний шинэлэг зүйлийн нэг бол онооны систем аж.   Ингээд аливаа  хэрэглэгч нь 80 баллаас эхэлж байгаа бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчихийг уриалсан, цэргийн нууцыг задалсан  ямар нэгэн мэдээлэл тараавал тэр бүрд балл хасагдана.
Италийн өмнө хэсэгт гарсан газар хөдлөлтийн улмаас 13 хүртэл тооны хүн нэрвэгдээд  байна. Нийт 100 орчим хүн хохирол амссан тухай Sky TG 24 телевизийн  суваг  Иргэний хамгаалалтын албаны мэдээг иш татан уламжилжээ.  5,8 баллын  хүчтэй газар хөдлөлт  мягмар гаригийн өглөө болллоо.
2015 онд буюу энэ таван жилийн эцсээр Хятад улсад төрх     эрэгтэй, эмэгтэй хүүхдийн төрөлтийн харилцааг тэгшитгэх  ёстой. Ийм зорилтыг Бүххятадын  бэлгийн тэгш бус пропорцыг арилгах асуудалд  зориулан явуулсан ажлын хуралдаан дээрээс гаргажээ.  Хуралд оролцогсод байдлыг засах арга хэмжээг  шинээр төрсөн 100 охинд 120-130 эрэгтэй хүүхэд ноогдох  үүднээс авч үзлээ.
2015 он гэхэд Хятад улсад хот тэлж өргөжих үйл явц эрчимжиж, хүн амын орлого тасралтгүй өсөн нэмэгдэх  тусам дэлхийн хэрэглээний томоохон зах зээл болж мэднэ гэж БНХАУ-ын худалдааны сайд Чэнь Дэмин Бээжингийн олон улсын яармагийг нээх ёслолд дээр мэдэгдэв.
Тахрирын талбай Египтийн ерөнхийлөгчийн эхний шатны сонгуулийн үр дүнг хүлээж авсангүй. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хамтран зүтгэгч  Ахмед Шафикийн сонгуулийн өмнөх сурталчилгааны байрыг  галдан шатаав.  Тэрээр ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцлээ “Мусульманы ахан дүүсээс “ нэр дэвшигчдийн хамт  үргэлжлүүлнэ.Мухаммед Мурсигийн  нэгдүгээр шатны сонгуулийн ялалтыг эмх замбараагүй байдал бий болгогчид эсэргүүцэлийн уриа лоозунгаар  угтав.
Ээлжит сонин мэдээ ШУ-ны бүлгийнхнийг донсолгов. Энэтхэг гаралтай 16 настай Шоурийя Рэйу  бөөмсийн динамикийн тулгуур хоёр онолыг нотлов. Дэлхийд нэрд гарсан эрдэмтэд олон зуун жилийн турш мөн бодлого  дээр ажиллаж ирсэн билээ. Хүчирхэг компьютер хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй байв Бүр Исаак Ньютон анх удаа бодохыг оролдсон билээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд москвагийн шувуу судлаачид алтан гургалдайг тоолов. Тэд хүссэн хүн бүхнийг сонирхолтой таатай ажилд оролцохыг урьжээ. Москва дахь алтан гургалдайн тухай мэдээллийг Оросын «Шувуу хамгаалах холбооны» утсаар буюу тус байгууллагын интернет-порталд гарч мэдээлэх боломж байсан. Москвагийн байгаль орчин ямар байна? Алтан гургалдайн дуу энэ тухай өгүүлж хариулна гэж шувуу судлаачид үзэж байна.
Өмнөд Солонгосын Keumto Constraction компани Курилын Итуруп арлын Курильск хотын «Китовый» боомтод гүн усны зогсоолыг барьж эхлэв. Энэ нь Курилд барилга байгууламж барихад дэд гэрээлэгчэр оролцож байгаа гадаадын анхны компани  гэж өнөөдөр оросын»Гидрострой» компанийн хэвлэлийн албанаас мэдээллээ. «Гидрострой» бол Сахалин мужийн  томоохон загасны аж үйлдвэр, барилгын компани юм.
Өнөөдөр Эрхүү мужийн  хууль тогтоох байгууллагын хурлаар Сергей Ерощенког засаг даргаар батласан тухай бүс нутгийн парламентын дарга Людмла Берлина сэтгүүлчдэд мэдээлэв.Эрхүү мужийн дүрмийн дагуу засаг дарга санал хураалтын үр дүнг зарласны дараагаар албан үүрэг гүйцэтгэж эхлэх юм.
Катарын нийслэлийн баруун хороололд Villagio худалдааны төвд гал түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгах тусгай комиссыг Доход байгуулав. Удмын хунтайз шейх Тамим бен Хамад Альтани энэ тухай захирамж өгөв. Хэрэг явдлын уршгаар 19 хүн, мөн дотор 13 хүүхэд амь үрэгджээ. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад тэд бүгд гадаадын иргэд юм. Испани, Японы долоон охин, зургаан хүү багтарч үхсэн байна.
Египетийн ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид тус орны хуучин ерөнхийлөгч Хосни  Мубаракын хамтран зүтгэгч асан Ахмед Шафикын штабыг өчигдөр шатаасан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Эсэргүүцэгчид штабыг шатаахынхаа өмнө  байшинд дайран орж, түйвэн бусниулжээ. Хүмүүс хэлмэгдсэнгүй.
ОУ-ын Арктикийн эргийн дагуу улсын хилд техникийн хяналт хийдэг автомат боомтууд бий болно. АБХА-ны хилийн цэргийн албаны дэслэгч генерал Владимир Стрельцов өнөөдөр сэтгүүлчидэд энэ тухай мэдэгдлээ. 2012-2020 онуудад хэрэгжүүлэх ёстой Холбооны зорилтот хөтөлбөрийн хүрээнд энэ хилийн боомтуудыг байгуулна гэж тэр хэлсэн байна. Үүний тулд оросын орчин үеийн Радио локацийн станциуд болон сансарын нөөц бололцоог ашиглах болно гэж Стельцов хэлсэн байна.
Бали аралд мансууруулах бодис оруулахыг завдсан англи эмэгтэйг Денпасара хотын онгоцны буудал дээр баривчилсан байна гэж британийн “Дейли телеграф” сонин өнөөдөр мэдээллээ. Тэр эмэгтэйн цүнхний дотор талд нуусан 4,8 килограмм кокаиныг онгоцны буудлын аюулгүй байдлын албаныхан олж илэрүүлэн түүнийг баривчилсан гэж тус буудлын гаалийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна.
БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны нийслэл Лхас хотын буддын сүмийн дэргэд 2 лам өөрсдийгөө шатаахыг оролджээ. Өнөөдөр хятадын олон нийтийн ХМХ-үүд энэ тухай мэдээлсэн байна. Цагдаа нар хурдан арга хэмжээ авч шатаж байсан лам нарын галыг унтрааж эмнэлэгт хүргүүлсэн байна. Нэг лам нь их түлэгдснээс болж нас баржээ. Өөрсдийгөө шатаахыг оролдсон сүмийн нэрийг хятадын ХМХ-үүд мэдээлээгүй байна.
Ажилгүйдэл залуужсан болон түүний дундаж нь 12,7%-д хүрч дээд амжилт тогтоож байна гэж бичсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын илтгэлтэй танилцсан шинжээчид залуучуудын ажилгүйдэл ямарч эдийн засгийн хямралаас аюултай гэдэгт итгэлтэй байна. Ажилгүйдэл гариг дэлхий дээгүүр итгэлтэй алхалж улам залуужиж байна. Хорин дөрөв хүртлэх насны 75 сая гаруй залуучууд өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн байраа эзлэж чадахгүй явна.
Хятадын иргэнийг алж 1 сая рубль буюу 33 мянга орчим долларыг дээрэмдсэн хэргээр нутгийн гурван иргэнийг оросын Буриад улсын Дээд шүүх 18 жил хатуу дэглэмтэй шоронд хорих ялаар ялалсан байна. Заиграевын дүүргийн Илька тосгоны гурван иргэн 2011 оны 2-р сард хөрш хятад иргэн рүү дайрч дээрэмдэхээр тохиролцсон байна гэж “Интерфакс” агентлаг өнөөдөр мэдээлсэн байна.
ОУ тун удахгүй өөрийн мөргөлчиддөө зориулж Иерусалим хотод зочид буудал нээнэ. Оросын үнэн алдартны сүмд харьяалагддаг Сергиевийн лам нарын амьдардаг газар нутаг дээр энэ зочид буудал байрлах юм байна гэж израилийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. 2008 онд оросын талд хүлээлгэн өгсөн Сергиево нь Иерусалим хотын яг төвд байдаг ба Оросын санваартнуудын бүлэг болон Үнэн алдартны Троицк сүмтэй зэрэгцэн орших юм байна.
Хов жив эрчүүдийн нөхөрлөлийг бэхжүүлдэг. Хэд хэдэн судалгаа шинжилгээ хийсэн канадын эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Хэн нэгэн хөл бөмбөгчийн ч юмуу, улс төрчийн албан тушаал ахиулах асуудлыг хэлэлцэхээр нэгдсэн эрчүүд бие биетэйгээ улам нягт холбогддог байна. Харин хүүхнүүдийн хов жив тэс ондоо байдлаар үйлчилдэг байна.
Берингийн тэнгист оросын хөлдөөгчтэй хөлөг живсэн байна гэж ОУ-ын ОБЯ “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Сахалин мужийн Холмск боомтод данстай “Ахмад Болсуновский” нэртэй хөлөг бямба гаригийн өглөө их бие нь цоорч Дежневийн хошуунаас баруун урд зүгт 570 километрт живсэн байна. Хөлгийн багынхан маш сайн ажилласан тул хэн ч хэлмэгдээгүй байна. Энэ хөлөг дээр 91 хүн байжээ.
Сибирьт 625 гектар талбай бүхий 23 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын ОБЯ-ны Сибирийн бүсийн төвөөс өнөөдөр мэдээллээ. Одоогийн байдлаар 7 түймрийн голомтыг унтраагаад байна. Эднээс хамгийн том нь Тувад шатаж байсан 200 гектар бүхий голомт юм. Түймрийг унтараахад 307 хүн, 46 нэгж техник оролцсон байна.
Оросын залуучуудын дунд төрийн алба хаших сонирхол буурч байна. Энэ жилийн хавар олон улсын Юниверсум компаниас явуулсан санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Санал асуулгад Москва, Санкт-Петербург, Казань болон Сибирийн олон хотуудын их, дээд сургуулиудын мянга гаруй оюутнууд оролцсон байна. Асуулгад оролцогсодын 11% нь л төрийн албыг сонирхолтой гэж үзсэн байна.
Японд дэлбэрэлтээс болж нурсан хонгилын нуранги дороос японы аврагчид  4 хүний цогцсыг гаргаж авлаа гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна. Ниигата мужид пүрэв гаригийн өглөө хонгилд орох хаалганаас 1,2 километрийн зайд дэлбэрэлт болсон байна. Гурван хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн ба 4 хүн нуранги дор үлдсэн юм.
Финляндын цагдагийнхан бямба гаригт тус улсын өмнө зүгийн   Хювинкяа хотод хэсэг хүмүүсийн дунд буугаар буудсан нэгэн эрэгтэй хүнийг баричилсан гэж Интерфакс уламжилжээ.  Сэжигтэн 18 настай. Цагдагийнхны үзэж байгаагаар, түүнийг  дайралт хийснээс хэдэн цагийн дараа баривчлахад тэр ямарч эсэргүүцэл үзүүлээгүй аж.
Орос улс эцэг эхийн хариуцлага ба хүүхэд хамгаалах арга хэмжээнүүдийн тухай олон улсын конвенцид нэгдэв. Конвенци эцэг эхийн эрх үүргийг биелүүлэх, ивээн тэтгэх болон хүүхдийн эрх, эд хогшилыг хамгаалах арга хэмжээ олон улсын хэмжээнд авах боломж олгож байна. Конвенци 2002 онд хүчин төгөлдөр болсон хийгээд эдүгээ түүнийг 36 улс батлаад байна.
Холбооны улсын чухал, улсын чанартай  “Чуйский тракт” замыг барьж байгуулагдсаны  90 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Новосибирск-Горный Алтай чиглэлээр  автомашины уралдаан зохион явуулж байна. Арга хэмжээний хүрээнд Чуйскийн замыг  анх тавьсан хүмүүсийн дурсгалд хөшөө босгож, өргөн чөлөөнд  мод тарих ёслол болно.
БНАСАУ ын өргөн уудам нутагт сүүлийн 50 жил үзэгдээгүй ган гачиг болж байна гэж тус улсын  ус цаг уурын алба мэдээлжээ. Байгууллагын  уламжилснаар,  4-р сарын 26-наас хойш тус улсад хамгийн бага хэмжээний хур тундас оржээ.Нилээд хэдэн мужуудад үр тариа усалгааны  усан сан,  гол, горхи татарчээ.
АНУ-ын талаас Хятадад хүний эрх зөрчигдөж байгаа тухай шүүмжлэлийг  жинхэн байдалтай нийцэхгүй байгаа гэж Бээжин шийдвэртэй няцааж байна.Энэ тухай баасан гаригт хятадын нийслэлд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч хун Лэй мэдэгдэв.  Дипломатын хэлж байгаагаар, АНУ жил бүрийн хүний эрхийн илтгэлдээ “бусад орнуудыг гүтгэдэг".
Тюмень  үнэ  төлбөргүй Интернеттэй хот  болов. Өнөөдөр “ TyumenFree” үнэ төлбөргүй Интернетийн сүлжээг нээх бүсийн  албан ёсны танилцуулах ажиллагаа боллоо.  Мужийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд  одоогоор Wi-Fi 22 цэг   ажиллаж байна.
Күнзийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны тухай АНУ-ын Төрийн департаментын захирамж улс төрийн шинж чанартай хийгээд хоёр орны соёлын солилцоонд таагүй нөлөөлнэ гэж өнөөдөр Бээжинд хэвлэгдэн гардаг «Глобал таймс» сонинд бичжээ. 5-р сарын 17-нд Төрийн департаментээс «2012-06 захирамж. Айлчлал солилцох хөтөлбөр. Күнзийн хүрээлэнгүүд» гэж гарчигласан баримт бичгийг америкийн их сургуулиудын удирдлагад явуулжээ.
Мэдээллийн «МОНЦАМЭ» агентлагаас гаргаж байгаа «Монголын мэдээ» сонины 70 жилийн ойн арга хэмжээнүүд өнөөдөр Буриадын нийслэл Улаан Үд хотноо эхэллээ. Хэвлэлийн бага хурал болон ойн арга хэмжээнүүдийн ёс төртэй нээлт хотын Калашниковын нэрэмжит номын санд болов. Монголын сонин орос хэлнээ гарсан түүх, хөгжилд зориулсан үзэсгэлэн номын сангийн нэгэн танхимд ажиллаж байна.
Өнөөдөр оросын бараг 800 мянган сургууль төгсөгч сүүлчийн хонхны баяраа тэмдэглэж байна. Энэ нь сургалт төгссөний уламжлалт баяр билээ. Сурагчид мэндчилгээ дэвшүүлэх ёслолын дараа  хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зугаалж, цайны газарт очно. Зарим нь автобусаар явж,экскурсид оролцож, илчит хөлөг онгоцоор зугаалах юм. Хэдэн өдрийн дараа төгсөгчид төрийн нэгдсэн шалгалт өгөх юм.    Гэрэл зураг
Оросод газар сайгүй субботникууд явагдаж дуусав. Жил бүр- ийн уг ажиллагааны хүрээнд хүмүүс хот тосгодынхаа гудамжуудад гарч цэвэрлэдэг юм. Субботник гэсэн нь нийгмийн хувьд ашигтай хөдөлмөрийн даалгаврыг хүмүүс завтай цагтаа хамтран биелүүлж, тухайлбал, гудамж, талбай, байшингуудыг цэвэрлэж, мод, бургас суулгаж, ногоо тариж, дэвсгэр нутгаа тохижуулах зэрэг ажил хийдэг явдал юм.
Өмнө нь
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012