Москва хот “их цэвэрлэгээ” хийнэ. Түшмэлүүд, байгууллагуудын ажилчид болон албан хаагчид, багш оюутан болоод хотоо өвлийн дараа сайхан болгоход сэтгэл тавих дуртай жирийн иргэд, нийт хоёр сая гаруй хүн өнөөдөр их цэвэрлэгээнд гарна.Москвагийнхан гаднах орчин тойрныхоо, тухайлбал, цэцэрлэгт хүрээлэнгийн хог шороог цэвэрлэж, мод сөөг суулгаж, цэцгийн мандалуудыг засах юм.