×
Нийгэм 20 Дөрөвдүгээр сарын 2012
Дэлхийн бөмбөрцөгийн хуурай цаг агаартай,  эрс тэс уур амьсгалтай  хэмээн нэрлэгдэх болсон Африк тивд хөрсний усны ихээхэн нөөц илрүүлсэн тухай британий эрдэмтэд мэдэгджээ. Britrish Geological Survey болон Лондонгийн их сургуулийн коллежийн эрдэм-шинжилгээний ажилтануудын  гаргасан судалгааны дүнд африк тивийн хөрсөн дор  дэлхийн усны нөөцөөс хэдэн зуу хувиар илүү их цэнгэг усны нөөц байгаа аж.
Вьетнамын эрх баригчдын гаргасан мэдэгдэлд тус улсын 17 иргэн үл мэдэх өвчний улмаас нас барсан бөгөөд 170 хүнийн биеийн байдал сул дорой байна гэжээ.  Халдварт өвчнөөр ихэнхдээ залуучууд өвдсөн байна. Халуурч, хоолонд дургүй болж, гар болон хөлөн дээр тууралт гарах ажээ. Одоогийн байдлаар тус улсын эмнэлгүүдэд 100 орчим хүн эмчлүүлж байгаагийн 10 нь маш хүнд байдалд байна.
Орос, Хятад хоёр улс 12-р сард Иранд буулгасан «RQ-170 Sentinel» америкийн нисэгчгүй аппаратын тухай мэдээллийг гойд сонирхож байна гэж Иран улсын БХ-ын сайдын зөвлөх Ахмад Каримпур мэдэгдлээ. Түүний хэлснээр бол «Нэлээд олон улс түүнийг сонирхож байна. Гэвч Москва Бээжин хоёр тус аппаратын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг сонирхов». Каримпур асуудлыг лавлаж тодруулсангүй.
Орос-монголын цэргийн хамтарсан хээрийн “Сэлэнгэ-2012” сургуулилт 9-р сарын сүүлээр зохиогдоно. Улаан-Үүд хотод өнөөдөр  холбогдох протоколд гарын үсэг зуржээ.Хээрийн сургуульд бэлтгэх яриа хэлэлцээг   Монгол улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийг бригадын генерал О.Баяр тэргүүлэв. Оросын талыг Зүүн тойргийн  бүхцэргийн нэгдлийн штабын дарга генерал-майор Валерий Шарагов тэргүүлэв.
Саяхан Сибирийн нэгэн томоохон хотуудын нэг-Красноярск хотод нэг сая дахь иргэн мэндэллээ. Хязгаар нутгийн төвийг томоохон мегаполис болж хувирах явцыг урьдаас хотынхон бүгдээрээ  ажиглаж байлаа. Красноярскийн сайтанд дээр хоёр долоо хоногийн өмнө тус хотын бүх төрөх эмнэлэгүүдээс ирж байгаа  мэдээллүүд ийг нийтэлж эхэлсэн юм.
Ойрын үед «Оросын нисдэг тэргүүд» нэгдэл иргэний  Ми-17,Ка-32 нисдэг тэргүүдээ Малайзийн хэдэн захиалагчад нийлүүлэх тухай  хэлэлцээр байгуулна гэж өнөөдөр нэгдлийн төлөөлөгч Куала Лумпурт болсон DSA-2012 зэвсгийн үзэсгэлэнгийн үр дүнгээр РИА Новости агентлагад мэдээллээ.
«Токио симбун» сонины сурвалжлагч Ёзи Гомийн гол төлөв Ким Чен Ирийн хүү Ким Чен Намын  ярилцлага, захидлуудаас бүрэлдсэн номыг Японд хэвлэн гаргажээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012