×
Нийгэм 18 Дөрөвдүгээр сарын 2012
Америкийн  Жоржия мужийн полицынхан  цэцэрлэгтээ үймээн дэгдээсэн  зургаан настай сахилгагүй охиныг гавлаж хэсэг дээрээ хүргэжээ. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг лхагва гаригт  мэдээлжээ.  Уг явдал өнгөрсөн лхагва гаригт сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад  Салесия Жонсон үймээн гаргажээ.
Алтайн нуруунд 40-50 мянган жилийн өмнө амьдарч байсан гоминидууд нь   тэр үед дэлхий дээр амьдарч байсан неандерталчуудаас илүү хөгжил сайтай байжээ.  Ийм дүгнэлтэнд Оросын ШУА ийн Сибирийн салбарын цитолог, генетикийн хүрээлэнгийн  эрдэмтэд өнө эртэд манай дэлхийд амьдарч  байсан генуудад  шинжилгээ хийсэний дараа мэдэгджээ. 2010 онд Алтайн хязгаарын Денисовагийн агуйд эртний гоминидуудын булш олдосон юм.
Орос улсад Олон нийтийн телевиз байгуулагдах болно. Холбогдох зарлигт  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурав. Орос улсад Олон нийтийн телевиз  үнэ төлбөргүй, нийтэд хүртээлтэй, хараа  хяналтгүй байх юм. Нэг хүн төлөөлөх ерөнхий захирал болон ерөнхий  редакторыг төрийн тэргүүн томилох болно.  Энэхүү практик дэлхийн олон оронд хэрэгжиж буй юм.
Дундад-Азид сүйт бүсгүйг худалдаж авдаг  хурим олонтоо хийх болжээ.  Жишээ нь: Туркменд сүйт бүсгүйг 10 мянган доллароор худалдаж авч болох боловч, хэрвээ боловсролтой бол “үнэ нь” хоёр дахин өснө.
Хойд Солонгос пуужингаа 4-р сарын 13-нд хөөргөхийг мэдээллийн систем тасалдаж, эмх замбараагүй байдал үүссэн учраас хүн амдаа цагт нь  мэдээлээгүйгээ японы засгийн газар анх удаа хүлээн зөвшөөрөв. Өнөөдөр ерөнхий сайд Ёсихико Нода парламентын доод танхимын депутатууд  төсвийн комиссын гишүүдээс  лавлан асуусанд ийм хариу өгчээ. Мэдээлэл уламжлах үйл явцыг сайжруулвал зохино гэж тэрээр онцлов.
Оросын мэргэжилтнүүд кыргызын хилийн цэргийг бэлтгэнэ. 16 сая гаруй долларын өртөг бүхий  цэргийн шинэ тоног төхөөрөмжийг нэг жилийн дотор Кыргыз улсад явуулна. Одоо оросын офицеруудийн тусгай шуурхай бүлэг дундад азийн хилчдийг улс орныхоо хил оновчтой хамгаалахад сургана. Одоо Тажикистан, Хятад улсуудтай залгаа хил хамгаалах нь Кыргыз улсад тулгарсан түвэгтэй асуудал боллоо.
Өнгөрсөн оны 11-р сард Петербургад «Соёлын яриа хэлэлцээ» олон улсын 6-р форум дээр  жуулчин, угсаатны зүйч, найруулагч Леонид Круглов  нэрд гарсан «Седов» дарвуулт онгоцоор  Х1Х зууны эхээр Иван Крузенштерны дэлхийг тойрсон  оросын анхны аялалын замаар явж дэлхийг ахин тойрох суржин төслийг зарлан мэдээлжээ.
Хятад улс БНХАУ-д дүрвэсэн хойд солонгосын иргэдийг тус улсад буцаахгүй  гэж өнөөдөр японы «Иомиури симбун» сонин  хятадын түшмэдийн мэдэгдлийг үндэслэн бичжээ.Урьд Бээжингээс дүрвэгчдийг БНАСАУ-д буцааж байсан. Хятадын  бодлого эл асуудлаар өөрчлөгдснийг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд бас тэмдэглэв.
200 гаруй самуун дэгдээгч Хама хотноо сирийн эрх баригчдад бууж өгөв. Тэд 4-р сарын 12-нд гал зогсоох тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдөр  ДХЯ-аас өршөөл үзүүлэх амлалт өгснийг ашиглажээ. САНА мэдээллийн агентлагийн уламжласнаар  хэт даврагсад үүнээс хойш хүч хэрэглэх ажиллагаа явуулахгүй ба засгийн газрын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаагаа зогсоох амлалт  өгөв.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012