×
Нийгэм 17 Дөрөвдүгээр сарын 2012
Хойд Кавказын БН Чечен улсад зам тавих ажлын явцад үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олжээ. Энэ олдворт хүрч, лабораторид шинжлэх сорьцыг авахын тулд эрдэмтэд бараг 2000 метр өндөрт гарчээ. Энд янз бүрийн үлэг гүрвэл хэд хэдэн өндөг орхисон байх гэж судлагчид таамаглав. Иймээс өндөг 23 см-ээс 1 метр хүртэл   янз янзын хэмжээтэй байна.
Энэтхэг улс Оросын тусламжтайгаар барьж буй «Куданкулам» АЦС-ын эрчим хүчний анхны блокыг 2012 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй  байна гэж өнөөдөр «Росатом» улсын корпорацын ерөнхий захирлын хөгжил, олон улсын бизнесийн асуудал эрхлэсэн орлогч Кирилл Комаров сэтгүүлчдэд мэдээллээ.
Орос улсаас 2011 онд зэр зэвсэгт 72 тэрбум доллар зарцуулаад цэргийн зардлын хэмжээгээр дэлхийд гуравт орсон тухай Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Шведийн шинжээчдийн тоо баримтуудаас харахад  Оросын цэргийн зардал 2010 оныхтой харьцуулахад 9,3 хувиар өсөн нэмэгджээ. Тэгээд Орос мөн үзүүлэлтээр Их Британи, Франц улсуудыг давсан байна.
Халимагийн Андрей Кузнецов Азийн шилдэг эрэгтэй болж шалгарав. Тэр Москвад «Азийн шилдэг эрэгтэй» олон улсын тэмцээнд  түрүүлжээ. Халимаг, Буриад, Хакаси, Тыва, Якут зэрэг оросын бүс нутгийн болон хөрш зэргэлдээ Монгол улсын эрэгтэйчүүд тэмцээнд оролцов. Андрей Кузнецов бол мэргэжлийн жүжигчин, гайхамшигт бүжигчин юм.
Москвад олон улсын The best Asian man хамгийн сайхан залууг шалгаруулах тэмцээн болж өнгөрөв.  Уралдааны зорилго  залуучуудын дунд стиль, эр зориг, авъяасаараа шилдэг Азийн залууг шалгаруулахад оршиж байв.  Хамгийн сайхан залуугаар Халимаг улсын иргэн, Андрей Кузнецов шалгарчээ.  “Эмэгтэйчүүдийн зүрхийг шаналгагч” буюу  Play Bоу номинацд  Казахстаны иргэн Арыстан Туйжанов шалгарчээ.
Орос, монголын цэргийнхэн энэ 9-р сард болох хамтарсан “Сэлэнгэ-2012” цэргийн хээрийн сургуулилтанд бэлтгэх эцсийн яриа хэлэлцээртээ ороод байна.  Яриа хэлэлцээрийн үеэр газар нутгийн тагнуулын ажиллагаа болон түүний утга санааг хэлэлцэх болоод олон талт асуудлуудыг шийдвэрлэнэ. Оросын талын сургуулилтад Дорнодын цэргийн тойргийн батальоны тактикийн бүлэг оролцох юм.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012