×
Нийгэм 16 Дөрөвдүгээр сарын 2012
Австралид 2 настай охин нас барсан эхийнхээ хажууд 5 хоносон байна гэж орон нутгийн эмнэлэгийн алба мэдээлсэн байна. Тэр охин маш сул дорой, цонхигор, ямарч сэтгэлийн хөдлөл байхгүй ярих дургүй байлаа гэж эмч нар ярьсан байна. Охины биеэнд эзлэх  усны хэмжээ бага байсан ч цусны сахар нь хэвийн хэмжээнд байсан байна.
Приморийн хязгаарын нийслэл Владивосток хотыг монголын говь цөлийн элсээр буллаа. Саяхны өдрүүдэд тус хотын гудамж талбай, байшин барилга, машинуудыг шар тоосоор бүрхсэн байна. Элсний нарийн ширхэгтэй холилдсон бороо Владивостокт орсон бөгөөд өглөө гэхэд шар хүрэн өнгөтэй тоос бүх байшин барилгыг бүрхсэн байлаа. Монголын элсэн цөлд хавар, намартаа болдог шороон шуурганаас болж Владивосток хот тоосоор бүрхэгддэг байна.
Ромын католик сүмийн тэргүүн пап 16-р Бенедикт өнөөдөр 85 насныхаа ойг тэмдэглэж байна. Пап төрсөн өдрөө “том баяр болгож” тэмдэглэхийг хүсээгүй гэж папын хувийн нарийн бичгийн дарга монсеньор Георг Генсвайн долоо хоног тутмын Женте сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Энэ нь гэр бүлийн л баяр байх болов уу гэж Генсвайн хэлсэн байна.
Индонезийн сулавеси арлын ойролцоо өнөөдөр 5,8 баллын хүчтэй газар хөдөллөө гэж ЭФЭ агентлаг уламжиллаа. Сейсмологчдын үзэж байгаагаар газар хөдлөлтийн голомт нь Палу хотоос 290 километр орчимд байсан бололтой. Эвдрэл сүйрэл болж, хүний амь эрсдсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт мөн Индонезийн эрэг орчимд хэд хэдэн газар хөдлөлт болсон ба хамгийн хүчтэй нь 8,7 баллтай байсан байна.
«Тавтай нойрсоорой багачууд аа!» нэвтрүүлгийг оросын ба дэлхийн телевизийн туухийн хамгийн амжилттай төслийн нэг хэмээн үзсэн юм. Хүүхдийн нэвтрүүлгийг 1964 оны 9-р сараас нэвт руулж эхлэсэн. Тэр уеэс хойш үргэлж дэлгэцнээ гарч, сонирхолыг ямагт татсаар байна. Ийн удаан оршиж байгаа нэвтрүүлгийг Гиннесийн дээд амжилтын номд оруулахаар төлөвлөжээ. Эхлээд «Тавтай нойрсоорой багачууд аа!
Япон улс цөмийн 2 реакторын ажлыг сэргээх шаардлагатай боллоо гэж Аж үйлдвэрийн яамны сайд Юкио Эдано мэдэгдснийг Би-би-си компани уламжиллаа. Хонсю аралд дээр байрладаг хамгийн аюулгүй гэж тооцогдож байгаа “Ои” АЦС-ийг ажиллуулах тухай ярьж байгаа юм.
1941-1945 оны Эх орны их дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойг Орос улсад тэмдэглэхэд бэлдэж байна. Ялалтын баярыг 5-р сарын 9-нд тэмдэглэдэг. Дайн дуусснаас хойш 50 гаруй жил өнгөрсөн ч оросын оршин суугчдын хувьд мөн өдөр нэн чухал хэвээр байна.
Сургуулийн аялал хийж байгаа оросын далбаат онгоц “Паллада” өнөөдөр хятадын  Далянь боомтод хүрэлцэн ирлээ. Орон нутгийн оршин суугчидад зориулж энэ хөлөг гурав хоног нээлтэй байх болно. “Паллада” 1-р сарын сүүлчээр энэхүү аянд гарсан юм. Алс Дорнодын бүх тэнгисийн цэргийн дээд сургуулиудын 100 гаруй сонсогчид энэ хөлөг дээр хөвж явна.
Дагестаны нийслэл Махачкалад хоёр дэлбэрэлт болсон байна. Энэ дайралтаас болж нэг эрэгтэй хүн амь насаа алдаж, нэг эмэгтэй шархадсан байна. Эхний дэлбэрэлт нь ням гаригийн үдэш хотын нэгэн хувцасны дэлгүүрийн дэргэд болсон байна. Үүнээс болж нэг эмэгтэй шархаджээ. Харин хоёр дахь дэлбэрэлт нь урьд шөнө орон сууцны байшингийн дэргэд болжээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012