×
Нийгэм 15 Дөрөвдүгээр сарын 2012
Сибирьт байгалын түймрийн 70 голомт асаж байна. өнөө өглөө гэхэд энэ түймэр 19 мянган гектар газрыг эзлээд байна. одоогийн байдлаар энэ талбайн гуравны нэгийг унтраагаад байна. Өнгөрсөн хоногт гэхэд л түймэр унтраахад 2000 хүн, 500 нэгж техник дайчлагдаад байна. өнгөрсөн жилийн хуурай өвсийг шатааж байгаа орон нутгийн оршин суугчдын үйл ажиллагаанаас болж түймэр гарч байна гэж ОУ-ын ОБЯ мэдээлсэн байна.
Христос шашинтнуудын гол баяруудын нэг Улаан өндөгний баярыг ОУ-д тэмдэглэж байна. Сүсэгтнүүд бие биетэйгээ “Христос дахин амилсны баяр хүргье” гэж мэндэлцгээж улаан өнгөөр будсан өндөг солилцдог байна. Дэлхийн 60-аад оронд байгаа Оросын Үнэн алдартны шашны 30 мянга гаруй сүм хийдэд урьд шөнө хурал хурлаа. Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл Аврагч Христосын гол сүмд мөргөл үйлдлээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012