×
Нийгэм 14 Дөрөвдүгээр сарын 2012
Хойд солонгосын инженерүүд алсын зайны шинэ төрлийн пуужинг боловсруулаад байна гэж  өмнөдсолонгосын телевиз тус Өмнөд Солонгосын  тагнуулын албаны эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжлав. YTN телевизийн уламжилснаар, БНАСАУ  2012 оны эхээр 16 долоо хоног үргэлжилсэн  энэнүү пуужингийнхаа  туршилтын ажлыг дуусгажээ.
«Титаник» хөлөг онгоц живснээс хойш өнөөдөр яг 100 жил өнгөрлөө. Энэ нь хүн төрөлхөтний түүхэнд  хөлөг онгоцны хамгийн аюултай сүйдэл болсон юм. 1513 зорчигч нь амь үрэгдэв. Тэр үед «Титаник»-ийг дэлхийн живэхгүй суудлын хамгийн том хөлөг хэмээн үзэж байсан аж.
Өвөр Байгалийн өмнөд хэсэгт  оршдог «Даурский» хэмээх олон улсын шим мандлын дархан цаазат газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст багтааж болзошгүй. Даурийн талыг дэлхийн шувууны судлалын  төв хэмээн нэрлэж болно. Энд 135 төрлийн шувуу үүрлэж байгаа хийгээд 25 төрөл нь олон улсын хамгаалалд байна.
Тус улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилсантай холбогдуулан зохион явуулсан жагсаалын дараа бямба гаригт монголын нийслэл Улаанбаатар хотын гудамж талбай нам гүм, амар жимэр  байдалтай  байна гэж орон нутгийн  телевизийн  суваг мэдээлжээ. Тус улс дахь гадаад орнуудын элчин сайдын яамдууд онцгой байдлын дэглэмд шилжээд байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012