×
Нийгэм 13 Дөрөвдүгээр сарын 2012
Вьетнамын таван лам завиар Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн  Спартли аралд очихоор явсан тухай өнөөдөр Франс Пресс мэдээллээ. Лам нар чухам хэний эрх мэдэлд байх асуудлаар Вьетнам Хятадын хооронд маргаан үүсгэсэн олтригийн арлуудад зургаан сар болж, тэндхийн сүм хийдийг сэргээн босгох тухай вьетнамын буддистуудын төлөөлөгч өгүүлжээ. Лам нар нэгэн аралд суух хийгээд вьетнамын цэргийнхэн тэднийг хамгаална.
Энэ онд гадаадын 600 гаруй оюутан Оросын Алс Дорнодын холбооны их сургуульд сурах юм. Эдгээр нь гол төлөв Хятад, Монгол, Малайзи, БНСолонгос Улс, БНАСАУ, Энэтхэг, Япон, Индонези улсуудын залуучууд юм. Их сургууль анхаарлыг татахын тулд хэдэн арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөжээ.
”Их наймын”  сайд нар Сирид  байлдааны галыг  зогсоох тухай гэрээний нөхцөлд  хүрсэн явдлыг сайшааж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.Тэрээр  ямарч атугай, жижиг сажиг сөргөлдөөнтэй  эмзэгхэнч гэсэн түр  эвлэрэл тогтоогоод авлаа гэж  нэмж хэлэв.
Хятадын эрх баригчид сүүлийн нэг сарын хугацаанд сүлжээнд   дам яриа дэгдээсэн  42 веб-сайтыг хаахын зэрэгцээ Интернетийн 210 мянган хаягуудыг хасчээ. Энэ тухай Төрийн Интернет-мэдээллийн товчооны төлөөлөгч Лю Жэнжун мэдэгдэв. Мөн түүнчлэн,Харилцаа холбооны компаниуд болон цагдаагийн тусгай хэсгүүд  Интернетийн цэвэрлэгээг явуулжээ.
Сансрын үл мэдэх объект урьд шөнө Оросын Эрхүү мужийн Мамско-Чуйский районд унав. Өнөө өглөө эрэн хаях бүлэг тийшээ явсан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Шөнө орон нутгийн оршин суугчид тэнгэрт гэрэлт биетийг харж, исгэрэх авиа сонссон тухай Мамско-Чуйский районы  захиргааны төлөөлөгч мэдээлэв. Дараа нь дэлбэрэлт нижигнэсэн юм.
Болгоомжлоорой! Хуурамч бөөгийн шашин! гэж оросын бөөгийн шашны төлөөлөгчид анхааруулав. Бөөгийн шашинд ноцтой аюул учрасан гэж тэд ярьцгааж байна. Уламжлалт шашин мөнгө олохыг л оролдож байгаа янз бүрийн луйварчдын анхаарлыг татаж байна. Бөөгийн шашны хүрээлэн ийнхүү оролдлогыг няцаахад туслана. Энэ эрдэм шинжилгээний төвийг нэг жилийн өмнө Эрхүү мужид байгуулжээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012