×
Нийгэм 12 Дөрөвдүгээр сарын 2012
Энэтхэгийн далайн Индонезийн баруун эргийн Суматра аралд өнгөрсөн хоногт  40 гаруй удаа хүчтэй  газар  хөдлөлт болжээ.  Индонезийн сейсмологичдын гаргасан тоо баримтаар томоохон газра хөдлөлтүүдийн хэлбэлзэлүүд нь 8,9 баллтай байжээ. Индонезийн эргүүдэд болсон нилээд хэдэн цуврал газар  хөдлөлтийн улмаас  лхагва гаригт 28 улс оронд цунамийн заналхийллийг зарласан юм. Гэтэл дараа нь энэхүү зарыг цуцалжээ.
Орос улс 50 дахь удаагаа  Сансрын нисгэгчдийн өдрийг  тэмдэглэж байна. 1961 оны 4-р сарын 12 нд Юрий Гагарины сансарт ниссэний   нэг жилийн ойг тохиолдуулан энэ өдрийг  тэмдэглэх болсон юм.  Өнгөрсөн жил НҮБ 4-р сарын 12 –ны өдрийг Олон улсын сансарт хүн ниссэн өдрөөр тунхагласан юм.
Эрх баригч Ардчилсан намын удирдагчийн нэг, Японы ГХЯ-ны тэргүүн асан Сэйзи Маэхара 4-р сарын 29-өөс 5-р сарын 4 хүртэл Москвад айлчлах төлөвлөгөөтэй байна. Тэрээр Курилын арлуудын асуудлыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай хэлэлцэх тухай японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Орос улс сансрын уудмыг эзэмших шинэ үед бэлтгэл хийж байна. Өргөн цар хүрээтэй төслийг хэрэгжүүлэхэд шинэ үеийн сансрын хөлөг төдийгүй шинэчлэсэн сансрын хөлгийн буудал шаардагдана. 2020 он гэхэд Орос сансрын бүх багажийнхаа 90 хувийг нутаг дэвсгэрээсээ хөөргөхээр төлөвлөсэн юм. Бүр ЗХУ оршиж байсан үед барьсан Байконур нэлээд удаан манай орны гол сансрын хөлгийн буудал байсаар байлаа.
 Орос ба өөр зургаан улсыг нэгтгэсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Афганистанаас мансууруулах бодисыг тархаахтай  хийх тэмцэлд  НАТО эвслийг оролцуулах төлөвлөгөөтэй байна. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих  ОХУ-ын Холбооны албаны захирал Виктор Иванов Астанад ХАБГБ-ын гишүүн орнуудын мансуруулах бодистой тэмцэх тусгай газруудын тэргүүн нарын хуралдаан дээр энэ тухай мэдэгджээ.
Хүн ам өтлөх эрчимтэй үйл явцтай холбогдон ноцтой асуудлууд ойрын үед Энэтхэг улсад тулгарч мэднэ гэж Энэтхэг дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн газрын тэргүүн Ната Менабде анхааруулав. 2025 он гэхэд 60 ба түүнээс дээш насны хүмүүс энэтхэгийн нийт хүн амын 12-13, 2050 он гэхэд 17 хувь эзлэнэ.
Хүн сансрын нислэг хийсэн олон улсын өдөрт зориулсан симпозиум өнөөдөр НҮБ-ын төв байранд болно. Дэлхийн янз бүрийн орны 400 гаруй оюутан «ШУ-ны үр нөлөө» олон улсын санаачилгын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд оролцоно.
Өнөөдөр Орос улсад сансар судлалын өдрийг 50 дахь удаагаа тэмдэглэж байна. Одоогоос 51 жилийн тэртээ 1961 оны 4-р сарын 12-нд Юрий Гагарин «Восток» сансрын хөлөгөөр дэлхийг гариг дэлхийн түүхэнд анх удаа тойров. 108 минут үргэлжлэсэн нислэг сансрыг эзэмших шинэ эрнийг нээсэн юм. Гагарины түүхэн нислэгээс хойшхи 50 жилд хүн төрөлхтөн сансрыг эзэмших замаар том алхам хийжээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012