×
Нийгэм 10 Дөрөвдүгээр сарын 2012
ОХУ-ын  Ямало-Ненецкийн автономит тойргийн нутгаас  5 жилийн өмнө  олдосон Люба гэгч арслан зааны тугалыг 4-р сарын 12-ны өдөр Гонконгод нээгдэх палеонтологийн үзэсгэлэн дээр дэлгэн харуулна. Тэр  Дэлхийн мөсжилтийн үед зориулсан    үзэсгэлэнгийн гол үзмэр болно гэж зохион байгуулагчид  мэдээлжээ.
БНАСАУ-ын эрх баригчид улс үндэстнээ үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн өмнөхөн 700 орчим иргэндээ төрийн шагнал, одон медаль гардуулсан тухай өмнөд солоногосын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээллээ.Тус  алхам засгийг цаашид бэхжүүлж, Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ыны дүр түрхийг сайжруулахад чиглэгдсэн хэмээн өмнөд солонгосын ажиглагчид үзэж байна.

Яг хоёр жилийн өмнө буюу  2010 оны 4-р сарын 10-ны энэ өдөр Польшийн ерөнхийлөгчийн онгоц осолдсон юм. ТУ-154 онгоц Орос улсын Төвийн нутгийн баруун хэсэгт орших Смоленск хотын орчимд сүйрсэн юм.

Монгол улсад давст нууруудаас ховордсон металлуудыг гаргаж авахаар төлөвлөж байна. Энэ төслийн шинжлэх ухааны судалгаануудыг ОХУ-ын ШУА–ийн Сибирийн салбарын эрдэм шинжилгээний ажилтанууд монголын эрдэмтэдтэй  хамтран явуулж байна. Уснаас ашигт малтмалуудыг гарган авах буюу,тухайлбал, тэдгээрийн давсыг шүүн авна гэдэг бол бүтэхгүй зүйл огт биш юм.
Эрт дээр үед Буриадын нутаг дэвсэгрт Хүннү гүрний хаант улсыг үндэслэн байгуулсан аж. ЮНЕСКО-гийн хосгүй хэмээн нэрлэсэн төслийг одоо энд хэрэгжүүлж байна.  Хүннү гүрний  хотыг Буриадын нийслэлд сэргээн босгож байна. Улаан Үдийн төвд зохих барилга байгууламж бүхий цайзад 17 га бүхий талбай олгов.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012