×
Нийгэм 9 Дөрөвдүгээр сарын 2012
Байгал нуурын мөс хайлахаас өмнө сайн дурынхан “их цэвэрлэгээ” хийлээ. ОУ-ын бүх нутгаас ирсэн хэдэн арван сайн дурынхан манай гаригийн хамгийн том цэвэр устай нуур дээр өвлийн турш цугларсан ахуйн хогыг мөс хайлж усыг бохирдуулахаас нь өмнө түүх аяанд гарлаа.
“Титаник”-ийн сүйрэлтэй холбоотой 200 мянга гаруй баримт бичгийг Интернетэд анх удаа тавилаа. Эдгээр баримт бичгүүдэд “Титаник”-ийн түүхтэй холбоотой тэр тусмаа амь насаа алдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт, сүйрлийн үед эсэн мэнд гарсан хүмүүсийн тухай мэдээлэл зэрэг багтсан байна. Энэ архивыг үнэ төлбөргүйгээр 5-р сарын 31-нээс үзэж болох юм байна.
Говь цөлийн шуурганаас үүссэн тоосны шар ширхэгээс үүссэн “бохир” бороо урьд шөнө Влдаивосток хотод орж байшин барилга, гудамж талбай, машин техникийг шар өнгөөр будсан байна. “Монгол, Хятад улсуудын нутгаас гарсан шороон шуурганаас үүссэн үүлтэй агаарын урсгал өмнөд Приморьед өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүж ирсэн юм гэж” Примгидрометийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Варвара Коридзе мэдээлсэн юм.
2-р сарын дундаас эхэлсэн “Интернет гэмт хэрэгтэй” тэмцэх кампанит ажлын үеэр Хятадын төр засаг 1065 хүнийг баривчилж, “хор уршигтай” 208 мянган онлайн мэдээлэлийг устгасан байна. Хятадын ОНХМХ-үүдийн мэдээлэлээс иш татан ИТАР-ТАСС агентлаг өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
Израиль, Иордан улсуудад египетийн хийг дамжуулдаг хоолойн Египет улс дахь хэсэгт өнөөдөр дахин дэлбэрэлт боллоо гэж орон нутгийн захиргаа мэдээлсэн байна. Энэ дэлбэрэлт Синайн хойгийн хойд хэсэгт оршдог Аль-Ариш хотын ойролцоо болсон ба 2011 он гарснаас хойш буюу ерөнхийлөгч Хосни Мубаракын эсрэг бослого гарснаас хойш14 дэх удаагийнх нь боллоо.
Оросын нэрт эрдэмтэн, туйл судлаач, 2011 оны 11-р сард ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн болсон Артур Чилингаров туйл судлаачдын экспедицийн бүрэлдэхүүнд орж Хойд туйлыг дахин эзэгнэлээ. Энэ үйл явдал өнөө өглөө эрт болсон байна гэж “Интефакс” агентлаг өнөөдөр мэдээллээ. Чилингаров ОХУ-ын далбаа, Холбооны зөвлөлд төлөөлж байгаа Тула муж болон Оросын газар зүйн нийгэмлэгийн тугуудыг Арктикт байрлуулсан байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012