×
Нийгэм 8 Дөрөвдүгээр сарын 2012
Москвад Armenia Music Awards шагнал гардуулах ёслолын үеэр францын нэрт жүжигчин Ален Делоны бие нь муудсан байна. Түүнд түргэн тусламж дуудсан гэж шагнал гардуулах ёслолын хэвлэлийн төвд РИА Новости агентлагт мэдээлжээ. “Дараа нь жүжигчний бие сайжирсан ба шагналаа гардаж авсныхаа дараа тэрээр зочид буудал руугаа явсан гэж” хэвлэлийн төвийн ажилтан хэлсэн байна.
Москвагийн усан оргилуурууд 4-р сарын 30-наас эхлэн ажиллана гэж бямба гаригт нийслэл хотын орлогч дарга Петр Бирюков РИА Новости агентлагт мэдээлсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл нийслэл хотод том жижиг нийлсэн 570 гаруй усан оргилуурууд ажиллана гэж тэр нэмж хэлсэн байна. Усан оргилууруудын улирал эхлэх нээлтийн ажиллагаанд хотын удирдагчид оролцох юм байна.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн монгол туургатануудад хандан түүхэн эх орондоо буцаж ирж, эр орныхоо хөгжил цэцэглэлтэнд оролцохыг  нэг бус удаа уриалж байсан юм.  Өнөөдөр түүхэн эх орноос гадна  хилийн чандад 8 сая орчим монгол туургатан   амьдарч байна. Энэ нь Монголд амьдарч байгаа иргэн хараатаас бараг 3 дахин илүү юм. Ц.
ОУ-аас Хятад улсад суух элчин сайд асан, Амар мужаас Холбооны зөвлөлд сууж байсан сенаторч Игорь Рогачев Москвад таалал төгслөө. Приамурьягийн засгийн газрын хэвлэлийн алба өнөөдөр энэ тухай мэдээллээ. “Амар мужаас Холбооны зөвлөлд сууж байсан сенаторч Игорь Рогачев 81 насандаа 2012 оны 4-р сарын 7-ны шөнө Москвад таалал төгслөө гэж” хэвлэлийн албаны мэдээлэлд өгүүлсэн байна.
Иисус бурханы Иерусалимд орж ирсний баярыг үнэн алдартны шашинтнууд өнөөдрийн ням гаригт тэмдэглэж байна. Өнөөдөр Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл аврагч Христосын сүмд бурхан багшийн ном айлдана. Христос бурхан залуу илжиг унан Иерусалимд орж ирэхэд хотынхон бүгдээрээ угтан авсан тэр өдөрт зориулж энэ баярыг тэмдэглэдэг юм.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012