×
Нийгэм 7 Дөрөвдүгээр сарын 2012
АНУ-ын Нью-Жерси мужийн барилгачин Дэннис Хеннис өөрийнхөө зүрхэн тушаагаа санамсаргүй 10 см хадаасаар буудаж, азаар  амьд  үлджээ. 52 настай  америкийн иргэнд тохиолдсон уг явдлыг  эмч нар  жинхэн гайхамшиг гэж нэрлэжээ. Хеннис хүүгийнхээ хамт Вайнленд хотод байшингийн дээвэр  засч байх зуур хадаасан буу нь гацажээ.
ХМХ-үүдийн мэдээлснээр, БНХАУ- ын хамгийн залуу тэрбумтан 41 настай  Сюй Минийг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, баривчлагдсан бизнесмен бол  3-р сарын 15-нд Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаасаа өөрчлөгдсөн   нөлөөтэй улстөрч Бо Силайтай нягт харилцаатай байсан.
18 жилийн өмнө Интернетэд оросын хэсэг буюу зона.RU  анх бий болсон юм. 1991 он хүртэл оросын сүлжээний нөөцүүд  нь олон улсын зангилаанд  болон ЗХУ-ын.Su.  бүсэд орж байсан юм. Одоо Рунет нь  үндэсний сүлжээний  томоохон  хэсэг болсон бөгөөд  дэлхийд рейтингээрээ дөрөвдүгээр байранд орж байна.  Нийт.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтаа нэгтгэхгүй юм бол Интернет нь  дэлхийн тогтворгүй хүчин болно. Европын холбооны байгуулаад байгаа кибергэмт хэрэгтэнүүдээс хамгаалах төвийг сайшаан дэмжихээс аргагүй юм. Орос улс өөрийн тодорхой саналуудтай бөгөөд тэдгээр нь НҮБ-ын конвенцын төсөлд оросн байгаа. 2013 оны сүүлээр IT-гийн шилдэг мэргэжилтэнүүд европын хакеруудтай тэмцэх төвийн хүрээнд нэгдэх ёстой юм.
4-р сарын 15-нд «Нарны өдөр» хэмээн нэрлэж  тэмдэглэх Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан кино наадам БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо нээгдлээ.Умард Солонгосын жолоодогчийн аж амьдрал, үйл ажиллагааг сайшаан магтаж буй баримтат ба уран сайхны кинонууд наадмын хөтөлбөрт багтсан юм. Кино наадам арван өдрийн турш Пхеньян болон тус улсын бусад хотод болох юм.
2014 оны Олимпийн наадмын бэлтгэлийн явцад байгуулсан хүрээлэн буй орчныг  иж бүрэн хянан шалгах системийг улс даяар нэвтрүүлнэ гэж Байгаль, хүрээлэн буй орчны яамны тэргүүн Юрий Трутнев тус хотод сэтгүүлчдэд мэдээллээ. Олимпийн барилга байгууламжууд ба Сочи хотын дэвсгэр нутгийн агаарын байдал, агаар,усны бохирдолын хэмжээг өдөр шөнөгүй онлайн дэглэмээр шалгаж байгааг сайд тэмдэглэв.
Англид ялангуяа  залуучууд тамхи татаж байгаатай хийх тэмцлийг үр дүнд хүргэхийн тулд янжуур үзмэрийн цонхонд байрлуулахыг баасан гаригаас хориглов. Их Британийн эрүүл мэндийн яамны мэдээлэд энэ тухай өгүүлжээ. Томоохон дэлгүүр одоогоос янжуур лангуун  дороос авч худалдана. Харин жижиг дэлгүүрт тамхи үзмэрийн цонхондоо байрлуулахыг 2015 он хүртэл зөвшөөрчээ.
Хятад улс цэргийн түүхээ хянан үзэж байна. Энэ нь либералчлах үйл явц ба улс төрийн шинэтгэлийн шинж тэмдэг  гэж оросын шинжээчид 4-р сарын 5-нд БНХАУ-аас Янгонд суугаа элчин сайдын яаманд болсон хятадын аян замын цэрэг Бирмын дайнд оролцсоны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээг тайлбарлав. Мьянмад оршин суудаг хятадууд түүнийг зохион байгуулжээ.
Ираны Тэнгисийн цэргийн хүчин далайн дээрэмчдийн Оманы хоолойд олзлосон хятадын хөлөг онгоц ба түүний багийн гишүүдийг сулласан тухай БНХАУ-аас Тегеранд суугаа элчин сайдын яамнаас мэдээллээ. Далайн дээрэмчид Nanjing Ocean Shipping Нанкины компанийн өмч «Сяньхуамэнь» ачаа тээврийн хөлөг онгоцонд халдаж олзлосон тухай өчигдөр мэдээлсэн билээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012