×
Нийгэм 6 Дөрөвдүгээр сарын 2012
Вьетнамын хоёр иргэн АНУ-д дуулдага худалдаан дээр Буфорд хотыг худалдан авчээ.Тэнд нэг оршин суугчтай гэж РИА-Новости уламжилжээ.  Буфорд нь Вайоминг   мужийн зүүн-өмнөд хэсэгт оршдог. Дөрвөн га газартай жижигхэн хотхонд шатахууны газар, жижигхэн дэлгүүр, 1905 онд байгуулагдсан сургуулийн байр, гараж, сарай болон гурван унталгын өрөөтэй байр байх ажээ.
Японд хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдэж цаазын ял сонссон  гурван  этгээдийг дүүжлэв.  Тус улсад цаазын ялыг хоёр жилийн дараа сэргээх болсон юм.
Нобелийн шагналтнууд   БНХАУ-ын дарга Ху Зиньтаод хандаж илгээсэн захидалдаа “Түвдийн соёл болон орчин үеийн Түвдийг “төдийлөн сайн ойлгодоггүй” тэд  Далай ламтай  яриа хэлэлцээ хиймээр эхлэхийг хүсчээ.
Москвагийн  мужийн захирагчаар батлагдсан Сергей Шойгу гурван сарын хугацаанд өөрийн багийг бүрдүүлнэ. Ойрын саруудад буюу  албан ёсоор энэхүү албан тушаалд орохынхоо өмнө тэр Москва мужийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлэх төлөвтэй  байна.Сергей Шойгу  нь Борис Громовыг Холбооны Зөвлөлд  Москва мужийн гишүүнд нэр дэвшихэд   дэмжсэн юм.
Сибирийн өмнөд хэсгийн Буриад улсад гал түймэр дүрэлзэж байна. Долоо хоногийн эцсээр энэ БНУ – д түймрийн  12 голомт бүртгэгдсэн бөгөөд нийт 1,4  мянган га талбайг эзлээд байна гэж тус улсын ойн аж ахуйн  агентлагийн хэвлэлийн албанаас мэдээлэв.Монголын хилтэй зэргэлдээ Закаменский районд  ойн зургаан түймэр бүртгэгдсэн бөгөөд 60 гаруй га талбайг хамарчээ.
Нью-Йоркийн шүүх Виктор Бутагийн хэргээр шийдвэр гаргав.  Зэвсгийн наймаанд буруутгасан оросын бизнесменд 25 жил гянданд хорих ял оноохын хамт 15 сая долларын торгууль ноогдууллаа гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч баасан гаригт Нью-Йоркоос мэдээлэв.
Нэг жилийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нээлттэй тэнгист хөвсөн японы загасчдын “Мару “ Номхон далайг гатлан, Хоккайдогоос Аляска хүрэн, тэнгисийн усны ёроолд суужээ.  Японы хөлөг онгоцыг америкийн эргийн хамгаалалтын моторт завь живүүлж орхисон тухай өнөөдөр Ассошейтед  пресс агентлаг мэдээлжээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012