×
Нийгэм 4 Дөрөвдүгээр сарын 2012
Бээжинд Оросын «Атомэнергомаш» хэдэн компанийн бүлэг дэлхийн хосгүй БН-800 реактрын төслийг Олон улсын атомын аж үйлдвэрийн 12-р үзэсгэлэн дээр үзүүлнэ. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр атомын технологийн үзэсгэлэн өчигдөр хятадын нийслэлд нээгдлээ. «Атомэнергомаш» бүлгийн ерөнхий захирал Борис Арсеев  агентлагад ярилцлага өгөхдөө БН-800 бол дэлхийн анхны интеграл маягийн натрийн реактор юм.
Оросын хосгүй өнцөг булан-Байгал нуурыг энэ зун сайн дураараа тохижуулах хүмүүсийг шилэн авч байна. Тэд тусгай сайтад анкет бөглөөд 14 төслөөс нэгий нь сонгож авах боломжтой байна. «Сайн дураар туслагчдын амралт» бол дэлхийд өргөн хөгжсэн аялал жуулчлалын нэгэн төрөл болсон хийгээд түүнийг 10 жилийн өмнө Байгал нуур орчимд хөгжүүлж эхлэсэн юм.
БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хиймэл дагуулаа 4-р сарын дундуур хөөргөх тухай тус улсын шийдвэр бүс нутгийн орнуудыг мэгдэн сандрахад хургэв. Пхеньян хиймэл дагуулаа хөөргөснөөрөө атомын цэнэг тээж мэдэх баллистик пуужингийнхаа туршилтыг халхавчлахыг оролдож байна гэж Өмнөд Солонгос, Япон хоёр улс  зэмлэв.
Японы зүүн-хойд хэсэгт  хүчтэй салхи гарсны улмаас  216 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Өмнө нь хүчтэй хар салхи салхилж өндөр  хүчдэлийн шугамуудыг тасалжээ.  Байгалийн сүйрлийн улмаас японы  Хонсю арлын зургаан мужид гар утасны сүлжээнд  эвдэрэл гарчээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012