×
Нийгэм 3 Дөрөвдүгээр сарын 2012
  Орос улсад анх удаагаа нийгмийн  “Инва Медиа ТВ” суваг  Интернет-форматаар хиймэл дагуулаар дамжуулан  24 цагийн  нэвтрүүлгээ явуулж  эхэллээ.   Суваг 4-р сарын 1 нээс эхлэсэн бөгөөд 4-р сарын 5 ны өдөр нээлтээ хийнэ гэж мягмар гаригт уламжлав.
Москвагийн шилдэг тэргүүний гал сөнөөгчид тэнгэр баганадсан байшинд гарсан гал түймэрийг унтраалаа.  4-р сарын 2- нд  “Москва-Сити” ажил хэргийн төвийн  “Восток” тэнгэр баганадах байшингийн барилга дээр гал гарсан юм. Гал салхинд улам ширүүсч байлаа. Баригдаж дуусаагүй барилгыг  гал унтраах системээр тоноглож амжаагүйгээс галынхан 67 давхар барилгын түймрийг гар гал унтраагчаар сөнөөв.
Хүн одоогоос бараг 1 сая жилийн тэртээ гал хэрэглэж эрхлэсэн гэсэн дүгнэлт америкийн хэсэг археологчид хийжээ.Тэд ӨАБНУ-ын Вондерверк хавцалд  гал голомтын үл мөрийг илрүүлэв. Эртний хүмүүс чухам  энд гал асааж байсныг олсон унс, яс нотлон харуулсан хэмээн судлаачид үзэж байна. Энэ нь хүн одоогоос бараг 1 сая жилийн тэртээ гал хэрэглэж эхлэснийг батласан ганц  баримт бишээ.
Москва Ливид хүчирхийллийг бүр мөсөн зогсоож,  сөргөлдөөнийг яриа хэлэлцэлийн замаар шийдвэрлэхийг  уриалж байна.  Энэ тухай тус улсын өмнөд хэсгийн Себха хотод зэвсэглэсэн омгуудын хооронд болсон ширүүн  мөргөлдөөний хариуд ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийлээ.  Зөвхөн сүүлийн  хэдэн өдрүүдэд тэнд 150 орчим хүн алагдаж, 400 орчим  хүн шархаджээ.
Өнөөдөр Японы бараг бүх газар нутаг шуурганд нэрвэгдсэн учир наанадаж 4 хүн амь үрэгдэж, 40  хүн бэртжээ. Мөн тээврийн ажил тасалдав. Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал 300 рейсийг болиулав. Зарим нутагт галт  тэрэг, гатлага онгоцны хөдөлгөөн тасалдав. Тояма хотод хүчит салхи хурдан замд таван ачааны машиныг онхолдуулав.
Оросын нийслэлийн «Москва-Сити» үйлдвэр худалдааны төвийн тэнгэр баганадсан байшин гал түймэрт нэрвэгдснээс хойш эзэд нь гал сөнөөх нэмэлт нисдэг тэрэг худалдан авах бодолтой байна. Түймэр ахин гарсан үед төвийн дэвсэгр нутагт байх нисдэг тэргийг хэрэглэж болно гэж «Сити» компанийн ерөнхийлөгч Андрей Лукьянов хэллээ. Москвагийн төсвийн хөрөнгөөр гал сөнөөх хоёр нисдэг тэрэг авсан.
Тюменьд АТR -72 нисэх онгоц унасан газарт аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид өнөөдөр үдээс хойш ажлаа дуусгах бодолтой байна гэж өнөөдөр бүс нутгийн Онц байдлын яамны хэвлэлийн албаны төлөөлөгч «Интерфакс» агентлагад мэдээлэв. Мөн  амь үрэгдэгсдийн цогцуудыг тодорхойлж эхлэх тухай тэрээр мэдээлжээ. Төрөл төрөгсед нь нисэх онгоцны осолд амь үрэгдсэн 18 хүнийг таниад байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012