×
Нийгэм 1 Дөрөвдүгээр сарын 2012
Бямба гаригт афганы хойд хэсгийн Бадахшан мужид өмнө нь сураггүй алга болсон 14 хүний цогцсыг их цасан  дороос олжээ. Энэ тухай Пажвак мэдээллийн агентлаг уламжлав. Агентлагийн мэдээлснээр, баасан гаригт Наси суурин газар уулаас их цас бууж, орон нутгийн таван айлын байр сүйрсэн аж.
Их Британий дуудлага худалдаагаар “Титаник” хөлөг онгоцны сүүлчийн зоогийн хоолны цэс 120 мянган доллароор зарагдав.  Цэсэнд 40 нэр төрлийн хоол оржээ. АНУ руу эхнэр Рут болон хүүгийнхээ хамт явж байсан Сан Францискогийн банкны эзэн – Вашингтон Доджийн ширээн дээр уг цэс байсан нь тодорхой болсон юм. Доджийн эхнэр үүнийг авч, гар цүнхэндээ хийсэн байжээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012