×
Нийгэм Дөрөвдүгээр сар 2012
Лалын шаны эсрэг үзлээрээ нэрд гарсан АНУ-ын Флорида муж улсын лам Терри Жонс 4-р сарын 28-нд зөнч Мухаммедийн зурагтай Коран буюу лалын хөлгөн судрын хэд хэдэн хувийг шатаасан байна. Христос шашны номлогч Юсеф Надарханиг цаазаар авсан ираны төр засгийн ажиллагааг эсэргүүцэж Жонс Кораныг шатаасан гэж орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Түрк улсын Аланья нутагт оросын 27 жуулчин сууж явсан автобус өчигдөр зам тээврийн осолд орж дөрвөн хүн шархадсан байна. Ростуризмын мэдээнээс иш татан РИА Новости агентлаг өнөөдөр энэ тухай мэдээллээ. Тус байгууллагын мэдээнээс харахад хөнгөн шархадсан жуулчдыг орон нутгийн эмнэлэгт хүргэж эмнэлэгийн анхан шатны шаардлагатай тусламж үзүүлсэн байна.
Химийн зэвсэгийнхээ 62% буюу 25 мянган тонн хортой бодисыг 4-р сарын 29 гэхэд ОУ устгаад байна. Энэ өдөр бол химийн зэвсгийг хориглох тухай олон улсын Конвенц хүчин төгөлдөр болсон өдөр юм. Дэлхийн хамгийн их 40 мянган тонн химийн зэвсгийн нөөцтэй байсны гуравны нэгийг нь ОУ 15 жилийн дотор устгалаа.
ОХУ-ын нутаг дэвсгэрт ээлжит уудаагаа оруулаагүй Япон улсын иргэн, буддын шашны нэрт лам Дзюнсэй Тэрасавагийн захидлыг оросын хүний эрхийг хамгаалагчид ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевт гардууллаа. Тэрасавагийн асуудлын талаар Медведевт хүний эрхийн талаарх ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Светлана Ганнушкина танилцуулжээ.
Хувцас хунар, гоёл чимэглэл, нарны хаалт, гар утасны  гэр, сүлжмэл гутлууд, бэлэг дурсгалын зүйлүүд бөгөөд  нийт   300 гаруй хосгүй бүтээлүүд “Оросын алтан сүлжмэлүүд” үзэсгэлэн дээр тавигджээ. Липецкийн мужийг  “Сүлжмэлийн хязгаар ” гэж нэрлэдэг бөгөөд эндхийн  баярт оролцохоор  оросын 25 бүс нутгаас зуу гаруй уран гартанууд хүрэлцэн иржээ.
Москвагийн Бүх оросын үзэсгэлэнгийн төвд аялалын чиглэлүүд дахин нээгдэж байна. Энд хорь гаруй жил аялал явуулахыг больсон байлаа. Бүх холбоотны  үзэсгэлэнгийн  төв нь тухайн цаг үедээ нийслэл хотын соёлын төвүүдийн нэг бөгөөд хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар байсан юм. Эндхийн павильонуудын цогцолбор барилгуудыг  бүр 1939 онд  нээж байжээ.

”Ямарч тохиолдолд шинэ залуу үеийнхэнд өнгөрсөн зууны аймшигт  дайны Ялалт асар их үнэ цэнээр олдсон.Бид эцэг, өвгөдийнхээ алдар гавъяаг  бахархан, санан дурсана”.Энэ бол Аугаа эх орны Дайны Ялалтын баярын өмнө уламжлал ёсоор зохион явуулдаг  “Георгийн тууз” кампанит ажлын уриа. Георгийн тууз бол байлдааны шагналуудын  нэг хэсэг.

Азийн оюутны их хурал энэ оны 6-р сарын 23-30 өдрүүдэд Алтай хязгаарт болно. Их хуралд оролцоно гэж Азербайжан, Вьетнам, Хятад, Монгол, Сингапур, Индонези, Өмнөд Солонгос ба бусад хэдэн орны 30 гаруй их дээд сургуулийн төлөөлөгчид мэдэгдлээ. Их хурлын гол зорилго «дээд боловсролын интеграцийн хүрээнд азийн их дээд сургуулиудыг нэгтгэхэд» оршино.
ОХУ-ын БХЯ-аас дайны үед сэтгүүлчдийн авсан гэрэл зургуудыг Их Ялалтын баярын өмнө Интернетэд байрлуулна. Фронтын үеийн өнөө болтол үзүүлээгүй 100 гаруй гэрэл зургийг 5-6- сард цэргийн тусгай газрын сайтад байрлуулна. Өнөөдөр Оросын БХЯ-ны сайтад байрлуулж эхлэх гэрэл зургуудыг «Тэд Эх орныхоо төлөө байлдан дайтсан» гэж гарчиглажээ.
Энэтхэг улсад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өчигдөр Днепропетровскад дэлбэрэлт удаа дараа үйлдсэнд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлэв. «Украины Днепропетровск хотноо үйлдсэн дэлбэрэлтүүдэд 29 хүн, түүний дотор 9 хүүхэд нэрвэгдсэнд Ерөнхий нарийн бичгийн даргын сэтгэл гүнээ тугшиж байна» гэж өчигдөр  НҮБ-ын хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд өгүүлжээ.
Өнөөдөр Днепропетровскд /Украины Зүүн хэсэг/ цуврал дэлбэрэлт боллоо. Оросын телевизийн “Вести” сувгийн сэтгүүлчийн мэдээлснээр, тус хотод гар хийцийн аргаар хийсэн төхөөрөмжийн  дөрвөн удаагийн   дэлбэрэлт гарсан гэж мэдээлж байна. Тэдгээр дэлбэрэлтүүд нь олон хүн цугларсан газруудад, тухайлбал, дуурийн театрын дэргэд, трамвайны буудал, кинотеатрын орчимд болон  төмөр замын буудал дээр гарсан аж.
Буриад улсад 2011 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нас 56-62 хүртэл уртасжээ. Энэ тухай  өнөөдөр Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын мэдээлжээ. Тэрээр Улан-Үдэд жил бүрийн ард түмний болон парламентын өмнө тавьдаг   илгээлтээ тавьлаа.
ШХАБ компьтерийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн газрыг байгуулана. Казахстанаас ийн санал дэвшүүлжээ. Энэ саналыг ШХАБ-ын гишүүн орнуудын ДХЯ-дын сууринд ахар богино хугацаанд хэрэгжүүлж болно гэж шинжээчид үзэж байна. Казахстанас мөн төслийг Орос улсад олгов. Ойрын үед төслийг Орос гүйцээж боловсруулан зохих хуулийн төсөл болгох юм.

Орос улсын төдийгүй гадаадын бусад орнуудын гудамж талбайд улбар шар-хар өнгийн зураастай туузыг олж харж болно. Энэ нь “Георгийн тууз” олон нийтийн хөдөлгөөн хүчээ авч байгааг гэрчилж буй юм. 1945 оны Эх орны дайны ялалтын бэлэг тэмдэг болох энэхүү тууз залуучуудын дунд их дэлгэрч байна. Тэдний уриа: Өвөөгийн Ялалт-миний Ялалт!

Орос аялал жуулчлал хөгжсэн арван улсын тоонд оров. Оросын аялал жуулчлалын агентлагийн удирдагч Александр Радьковын сэтгүүлчдэд мэдээлснээр өнгөрсөн онд гадаадын 25 сая орчим аялагч Москва, Санкт-Петербург болон өөр хэд хэдэн хот, бүс  нутагт аялсан байна.
Орос, Хятад улсууд байгалийн  асуудлыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцяны Москвад хийх айлчлалын үеэр хэлэлцэхээр төлөвлөсэн гэж Эрчим хүчний яамны тусгай газрын дэд дарга Таялят Алиев сэтгүүлчдэд мэдээллээ. Хятадын түшмэл 4-р сарын 26-нд Москвад хүрэлцэн ирэх тухай урьд мэдээлжээ.Тэрээр ерөнхийлөгч, ерөнхий сайд болон парламентын хоёр танхимын удирдагчидтай уулзах юм.
Америкийн эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь албан тушаал ахихыг амьдралынхаа тэргүүн шугам гэж үздэг байна. АНУ- ын   Pew Research Center төвөөс явуулсан  олон нийтийн  санал асуулгын дүн ийм гарчээ. Оросын олон эмэгтэйчүүдийн хувьд эхнэр, эхийн үүрэг мөн л төдийлөн  дасаагүй үүрэг хэвээр байна. Гэтэл албан тушаалын орой дээр хүрээд, тэд эмэгтэй хүнийхээ аз жаргалыг алдаж байна.
Янз бүрийн шашин, соёл тивд энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санаа тэр болгон хэрэгжихгүй байгааг европын улс төрийн элит хүлээв. Гэвч өөр шинэ үзэл баримтлал одоогоор алга. Ийм нөхцөл байдал аюултай байна. Хэтдээ Андерс Брейвик мэт террорист олон шашин, соёл зэрэгцэн орших нь европын соёлыг хохироож байна хэмээн үзэж, түүнийг дангаар буюу хамтаар хамгаалахаар шийдэж болзошгүй.
Улс үндэстэн дамнасан гэмт хэрэг үйлдэгчид жил дутам 2,1 триллион доллар олж байна. Байдал даамжирч мэднэ гэж мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн НҮБ-ын удирдах газрын тэргүүн Юрий Федотов мэдэгдэв. Энэ нь улс орнуудын аюулгүй байдал,эдийн засгийн хөгжилд заналхийлж байна гэж тэрээр онцлов. Гэвч олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх механизм сайн ажиллахгүй байна хэмээн шинжээчид үзэж байна.
Дэлхийн Интернет сүлжээний  300 мянга гаруй хэрэглэгчид сүлжээнд орж чадахгуй болж магадгүй юм. АНУ ын Тагнуулын төв газрын мэдээлснээр, энэ өдөр тусгай албаны мэргэжилтэнүүд    Дэлхийн Интернет сүлжээний  хакеруудын халдвар оруулсан нилээд хэдэн нөөцүүдэд  аюулт “вирусны ”цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ.
Бүрэн эрхийнх нь хугацаа хоёр долоо хоногийн дараа дуусч байгаа   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Кремльд Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр үг хэлэв.  Нэг цагийн турш тавьсан илтгэлдээ тэр ерөнхийлөгчөөр ажилласан  дөрвөн жилийнхээ ажлын тайланг тавьсан бөгөөд ирээдүзйн зорилтуудаа ч тодорхойлжээ.
Оросын Дотоод хэргийн Яам Ази Номхон далайн эдийн засгийн  хамтын ажиллагааны  байгууллагын дээд хэмжээний уулзалт Владивостокод, Олимпийн наадам Сочид, Оюутны спортын наадам Казань хотноо зохион байгуулах үеэр аюулгүй байдлыг хангах инновацийн хэрэгслийг худалдан авах төлөвлөгөөтэй байна. «Ухаантай» тоног төхөөрөмж хожмын террорын ажиллагааг урьдчилан мэдээлж мэднэ.
Пентагоны байгуулахаар төлөвлөсэн тагнуулын сүлжээ гол төлөв Хятад, Иран улсуудын асуудал дээр ажиллана гэж өнөөдөр «Нью-Йорк таймс» сонинд бичжээ. Тагнуулын албаны ажилтнууд ТТГ-тай хамтран ажиллаж, аюулд дүн шинжилгээ хийнэ. АНУ-ын БХЯ тагнуулын дэд салбар байгуулах төлөвлөгөөтэй байна. Хэдэн зуун ажилтан түүнд ажиллана гэж өчигдөр мэдээлсэн билээ.     
ШХАБ-ын хүрээнд кибер-полиц байгуулж магадгүй аж. Ийм саналыг Казахстан улс тавьсан бөгөөд энэхүү байгууллага нь Интернетийн терроризм, салан тусгаарлах үзэл болон арьсны өнгөөр ялгаварлах үзлийг дэлгэрүүлэхтэй тэмцэх аж.
Байгал нуурт зориулсан  эрдэм шинжилгээний бага хурал ба үзэсгэлэн ЮНЕСКО-гийн төв байранд нээгдэнэ. Дэлхийн бүх цэнгэг усны тавны нэгийг агуулсан хосгүй нуурыг хэвээр хадгалахад чиглэгдсэн  экологийн хөтөлбөрүүдийг хөндөн ярих юм. Байгал нуурын  ба ойр хавийн нутгийн гэрэл зураг, геологийн ба биологийн үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэн тавих юм.
Байгал нуурыг судлаж хэвээр хадгалах талаархи олон улсын экологийн хамтын ажиллагаанд зориулсан  арга хэмжээнүүд Парист ЮНЕСКО-гийн төв байранд болж байна. Энэ нуур гариг дэлхийн цэнгэг усны томоохон цөөрмийн хувьд  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст багтсан юм. Нуурын байдал Сэлэнгэ голоос ихээхэн шалтгаалж байна. Эдүгээ  Сэлэнгэ Байгалыг бохирдуулах гол эх сурвалж болсон.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсад эдийн засаг болон нийгмийг чөлөөтэй хөгжүүлэхэд өөрийн чухал зорилтоо гэж үзэж байна. Тэрээр өнөөдөр Кремльд Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр төрийн тэргүүний албан тушаалд байсан хугацааныхаа тайланг тавьлаа.
«Тэнгисийн харилцан ажиллагаа-2012» орос-хятадын цэргийн  сургуулийн идэвхтэй үе Шар тэнгист эхэллээ. Эдгээр хоёр улсын  20 гаруй хөлөг онгоц түүнд оролцож байна.
Египет улсын Шарм-эш-Шейх амралт сувилалын газрын эрэг хавьд махчин аврага загас үзэгдсэн байна. Махчин аврага загас халдан довтлох бодит аюул байгааг Хүрээлэн байгаа орчныг хамгаалах улсын яам ням гаригийн орой анхааруулсан байна. Энэ байгууллагын мэдээгээр 2,5 метрийн урттай махчин аврага загас Наама-Бей наран шарлагын газрын гүехэн усанд үзэгдсэн байна.
Москвагийн Кремльд Ерөнхийлөгчийн хорооны энэ жилийн эхний явган болон морьт цэргийн харуулын цэргийн үзүүлэн тоглолт боллоо.  “Соборная плошадь” талбайд их үдээр 20-р зууны эхэн үеийн ёслолын хувцсаа өмссөн Кремлийн торгон цэргүүд гарч ирлээ. Цэргийн найрал хөгжмийн хамт дөрвөлжин чулуун шалан дээр тэднийг явж өнгөрөхөд, морьт цэргийн хороо тэдний халааг авлаа.
Тус бүсэд бүтэн сайнд эхэлсэн хүчтэй цасан шуурганаас болж Эрхүү хотын олон улсын онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоолоо. Орон нутгийн цагаар 15 цагт 20 нислэгийг хойшлуулснаас Москвагаас ирэх, очих нислэг орсон байна. Бүх өөр хотын зорчигчдыг буудалд байрлуулсан байна. Цасан шуурганаас болоод тус бүс нутгийн бүх зам хаагдсан ба тээврийн хэрэгсэл хашаа ч явахгүй байна.
Хирсийг алж байгаа хулгайн анчдыг барихын тулд ӨАБНУ-д нохой сургахаар шийдсэн байна. Нэг ийм “мөрдөгчийг” сургахын тулд 8000 орчим доллар зарцуулах байх гэж “Пиланесберг” үндэсний паркын төлөөлөгч Стив Делл мэдээлсэн байна. Энэ зорилгоор хөрөнгө цуглуулахын тулд өмнөд африкийн нэртэй зураач Нейл Паувагийн зургуудыг дуудлага худалдаагаар заржээ.
Тюмень мужид цорын ганц Чикча тосгон дахь тэмээн хяруулын фермийн африкийн тэмээн хяруулууд хаврын дулаан өдрүүд эхэлмэгц өндөглөж эхэлсэн байна. Тус фермийн эзэн Наталья Демченко энэ тухай “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр тэмээн хяруулын өндөг 1,5-2 кг байдаг ба тахианы өндөгнөөс 24 дахин том юм.
АНУ-ын Лос-Анжелес хотын нисэх буудлаас жижигхэн онгоц хулгайлахаар завдсан зэвсэглэсэн нэгэн эр өөрийнхөө бүтэлгүйгээс  болоод баригджээ. Хорин таван настай энэ эр буу гарган сүрдүүлж хоёр хүний суудалтай “Cessna” онгоцны түлхүүрийг авсан байна гэж британийн радио телевизийн Би-Би-Си корпорац өнөөдөр мэдээлсэн байна. Энэ онгоцны дугуйг нь зогсоол дээр дугуйн дор нь гол төлөв тавьдаг тоормозны колодкоор түгжсэн байжээ.
ОУ-ын Орлов мужид тэтгэвэрийнхнийг өргөж авдаг анхны гэр бүлүүд бий боллоо. Хоёр өндөр настай эмэгтэйг хоёр гэр бүийнхэн асрамжиндаа авлаа. Өндөр настай хүмүүст үйлчилдэг ажлын ийм хэлбэр үйлчилж байгаа ОУ-ын анхны бүс нутаг нь Орлов муж биш юм. Хөгшин настай хүмүүсийг өргөж авдаг ийм гэр бүлүүд манай улсын бусад бүсүүдэд гурван жил ажиллаж байна.
Өнөөдөр Эх Дэлхийн олон улсын өдрийг дэлхий даяараа тэмдэглэж байна. Үнэхээр даяарчлалыг хамарсан энэ баярыг НҮБ-ын ЕА гурван жилийн өмнө тогтоосон юм. “Эх Дэлхий” гэдэг үг нь гариг дэлхий болон түүний эко системтэй хүний харьцааг илэрхийлэж байгаа гэж ЕА-н тогтоолд өгүүлсэн байна.
Өнөөдөр Дамаскаас баруун-өмнө Эль зцэргийн нисэх оннгоцны буудлаас холгүй хүчит дэлбэрэлт нижигнэв. «Аль-Жазира» телевизийн сувгаар мэдээлснээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан газраас хар утаан дээшээ оргилж байна. Нисэх онгоцны түлш бүхий сав шатсан байх гэж ажиглагчид таамаглав. Хэлмэгдэл, хохиролын тухай мэдээлээгүй. Өнөөдөр үүний өмнө  хэсэг террорист Дейр-эз-Зор мужид нефть дамжуулах хоолойг жагсаалтаас  гаргав.
Хүндэт нөхөд өө!Бид та бүхнийг Оросын төдийгүй дэлхийн үнэхээр хосгуй өнцөг буланд аялахыг уриж байна. Өрнөд,Дорнодын соёл бус нүтгийн баялаг түүхэнд гайхамшигт арга маягаар нийцэн сүлбэлдсэн байна. Эндхийн байгалийн янз янзын өвөрмөц байдал бишрүүлдэг. Их Монгол улсыг ундэслэн байгуулагч Чингис хаан  хүн эндхийн байгалийн байдалд хөндлөнгеөөс оролцохыг хориглосон билээ. Хойч үеийнхэн энд тайван сайхан амарцгааг гэсэн байх.
Мөрдөн байцаах ажиллагааны тухай урьдчилсан мэдээ баримтуудаас харахад түлшний сав нь шатаж дэлбэрсний улмаас пакистаны «БОИНГ 737» онгоц сүйдсэн тухай Пакистаны нисэх хүчний удирдах газраас мэдээлэв. Bhoja Airline нисэх оноцны компанийн онгоц доошлох үеэрээ эрс доошлож эхлэсэн гэж Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын диспетчерууд мэдээлжээ.
Өнөөдөр Иракын нийслэл Багдад хотын баруун-хойд хэсэгт хоёр дэлбэрэлтийн уршгаар наанадаж 4 хүн амь үрэгдэж, 13 хүн шархдсан тухай АП агентлаг мэдээлэв. Эдгээр дэлбэрэлтийг гол төлөв лалын шийтууд суудаг Ишкук хороололд үйлджээ. Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр  анхны дэлбэрэлт  суудлын жижиг автобуст болов. Түүнээс хойш хэдхэн секунд өнгөрсний дараа дэлбэрэлт бас нэг энгийн машиныг эвдэв.
Өмнө нь
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012