×
Нийгэм 30 Гуравдугаар сарын 2012
Ираны эрх баригчдад  цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөө алга гэж Анкарад Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Ираны эрх баригчидтай хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэв. Шариатын ёсоор үй олноор хөнөөгч зэвсэг хэрэглэж болохгүй гэж аугаа их аятолла Али Хаменеи хэлсэн юм. Бидний шашин ингэхийг хориглосон гэж тэрээр тэмдэглэсэн тухай Эрдоган мэдээллээ.
”Нью-Йорк таймс” сониноос  явуулсан олон нийтийн санал асуулганд оролцсон хүмүүсийн  гуравны хоёр нь Афганистаны дайнд америкийн цэргүүд оролцохын эсрэг байна. “Магадгүй энэ нь америкийн ард түмэн  афганчууд тэднээс залхсантай  нэгэн адил  залхсан байж ч болох юм” гэж Пентагоны тэргүүн Леон Панетта ярьжээ.
Монгол улстай хил залгаа  ОХУ –ын  Буриад улсад  тайгын ойн томоохон түймрийг  тусгаарлаад байна гэж баасан гаригт ИТАР-ТАСС агентлаг орон нутгийн ОБЯ-ны  удирдах  газрын өгсөн мэдээг иш татан уламжилжээ. Агентлагийн уламжилснаар,  өнгөрсөн нэг хоногийн дотор  тайгад 340 га талбайг хамарсан 10 түймрийн голомтыг унтраажээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012