×
Нийгэм 22 Гуравдугаар сарын 2012
Интернетийн аливаа хэрэглэгч одооноос Буриадын нутгаар  болон Байгаль нуурын эргээр виртуал аялал хийх боломжтой болов. Буриадын зурагчид аялал жуулчлал идэвхитэй хөгжиж байгаа  бүс нутагтай танилцах тусгай сайт байгуулсан юм. “Буриадаар хийх  виртуал аялал” сайтанд  тус улсын  ерөнхийлөгч болон засгийн газраас дэмжлэг үзүүлж байна.
Оросын «Аэрофлот» нисэх онгоцны томоохон компанийн онгоцууд 2012 оны зун оросын ба дэлхийн 115 хот руу нислэг хийнэ. «Аэрофлот» компанийн 2012 оны 3-р сарын 25-аас нэвтрүүлэх зуны нислэгийн цаг хуваарь энэ оны 10-р сарын 27 хүртэл ажиллана. Зуны улирал олон улсын шинэ шинэ чиглэлээр байнгын нислэг хийнэ.
Оросын ОБЯ тус  улсын их, дээд  сургуульд суралцагсдад гал түймэрийн  сайн дурын отрядуудад нэрээ бичүүлэх санал тавьлаа гэж сэтгүүлчдэд Яамны мэдээллийн удирдах газраас уламжлав.   Оюутны сайн дурын отрядууд 770 их, дээд сургуулиудад байгуулагдаад байна. Оюутны отрядуудын нийт тоо 30 мянга орчимд хүрээд байна гэж ОБЯ-ны  тайлбарт дурджээ.
АНУ-д Ази гаралтай хүмүүс  хүн амын хамгийн түргэн өсөн нэмэгдэж буй бүлэг болжээ. Үндэсний хүн амын тооллогын товчооноос мэдээлснээр сүүлийн арван жилд тэдний тоо 40 гаруй хувиар нэмэгдсэн байна. Азийн хүмүүсийн дотор хятадууд хамгийн олон хүнтэй бүлэг болов. Тэдний тоо 4 саяад хүрчээ. Филиппин, Энэтхэг гаралтай хүмүүс тэдний дараа орж байна.
Олон нийттэй харилцах сүлжээ бол Интернет дэх  хамгийн ноцтой гай хэмээн оросын компаниуд үзэж байна. HeadHunter порталоос явуулсан санал асуулгын үр дүн үүнийг тусган харуулав. Оросын оршин суугчид ажлын цагийнхаа бараг 50 минутыг олон нийттэй харилцах сүлжээнд зориулж байна.
«Ус ба хүнсний аюулгүй байдал» гэж НҮБ-ын АЗ-өөс энэ оны Дэлхийн усны нөөцийн өдрийн сэдвийг тодорхойлжээ. Мөн өдрийг уламжлал ёсоор 3-р сарын 22-нд тэмдэглэдэг. Энэ асуудал бүгдэд хамаатай. Учир нь усны нөөцийг хэвээр хадгалах нь ХХ1 зуунд хүн төрөлхөтний сайн сайхан байдлыг хангах гол нөхцлийн нэг юм.
Монгол улсаас  ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн өчигдөр   “Оросын дуу хоолой”радиод зочлов. Тэрээр тус радиогийн Ази, Ойрхи болон  Алс-Дорнодын   нэвтрүүлгийн ерөнхий редактор Сергей Феоктистовтой уулзаж, тус  албаны үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн редакцийн бүрэлдэхүүнд 66 жилийн түүхтэй  монгол хэлний нэвтрүүлэгийн алба  байдаг юм.
Сирийн нийслэл Дамаскийн орчимд терроризмын заналхийлэл өссөнтэй холбогдуулан  аюулгүй байдлын арга хэмжээг өндөржүүлэв. Засгийн газрын цэргүүд лалын шашны идэвхитэй үүр орогнож байгаа  Дума хотын хойд хэсгийн захыг бүслэн авчээ. Дамаскийн орчимд оргодол цэргийн албан хаагчдын баривчилгаа явагдаж байна.Тус улсын  хойд хэсэгт хууль хамгаалагчид, зэвсэгт дээрэмчдийн хооронд мөргөлдөөн гарч байгаа тухай мэдээлэл ирсээр байна.
Хятад улсад нээгдэх  оросын жуулчлалын жилийн  хүрээнд Орос улс БНХАУ-д 100 гаруй төрлийн арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байна. Энэ тухай өнөөдөр Орос улсын Холбооны аялал жуулчлалын агентлагийн дэд тэргүүн Григорий Саришвили Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012