×
Нийгэм 21 Гуравдугаар сарын 2012
Забайкалийн Буриад улсын үндэсний музей Буддын шашин дэлгэрсэн түүхтэй холбоотой  үзмэрүүдийг дэлгэн харууллаа гэж тус БН улсын  соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. “Буддын шашны алтан сан. Шинэ ирмэгүүд”  сэдэвт шинээр тавигдасан  үзмэрүүдэд Буриадын агуу их Буддын шашны  их багшийн хэрэглэж байсан зүйлүүдийг  дэлгэн харуулсан гэж мэдээлэлд дурджээ.
Лавлан тодруулсан тоо баримтуудаас харахад өчигдөр Ирак улсад террорын ажиллагаа удаа дараа явуулсны улмаас 52 хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн шархдав. Кербала хотноо хоёр дэлбэрэлт 13 хүнийг хөнөөж, 48 хүнийг шархдуулав. Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт Багдадад хийж эхлэхээс нэг долоо хоногийн өмнө  террорын ажиллагаа явуулжээ.
Казахстан Наурыз баяраа тэмдэглэж байна. Дорнод турк ард түмнүүд нарны хуанлигаар өнөөдөр шинэлж байна. Наурыз баярыг 3-р сарын 21-23- Казахстанд гурван өдөр албан ёсоор тэмдэглэдэг. Эдгээр гурван өдрийг хууль ёсоор амралтын өдөр болгов. Казахын эртний уламжлал ёсоор хавар өдөр шөнө тэнцэх өдөр мод суулгаж, булаг цэвэрлэх ёстой.
Өчигдөр мексикийн Герреро мужид 7,8 магнитудын газар хөдлөлтийн улмаас 500 гаруй барилга байшин эвдрэсэн тухай орон нутгийн эрх баригчид гай гамшгийн уршгийг хөндөн  мэдээллээ. Мужийн хэд хэдэн байшин бүрэн нураж эвдэрчээ. Өнөөгийн байдлаар  хэлмэгдэгсдийг бүртгээгүй байна.   Гэрэл зураг   
Өмнөд Солонгосын газар, тээвэр, тэнгис далайн хэргийн яам 4-р сарын 12-оос 16-ныг дуустал нисэх онгоцуудынхаа нислэгийн зарим чиг замыг өөрчилж, хөлөг онгоцуудынхаа хөдөлгөөнийг хязгаарлах бодолтой байна гэж өнөөдөр өмнөд солонгосын The Chosun ILbo сонинд бичжээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012