×
Нийгэм 20 Гуравдугаар сарын 2012
Энэ зүүны дундуур усан дутагдах явдал дэлхийд мөргөлдөөн өдөөж мэднэ гэсэн дүгнэлт Дэлхийн усны форумын төлөөлөгчид хийжээ. 2050 он гэхэд усны эрэлт 1,5 дахин нэмэгдэнэ. Хүн бүр ус хэрэглэх эрхтэй.  Энэ нь  хүний үндсэн эрх гэдгийг  НҮБ-ын ЕА хүлээн зөвшөөрчээ. Гэвч форумд оролцолгчид мөн эрхийг хэн яаж хангахыг тайлбарлсангүй.
Өнөөдөр Иракийн нилээд хэдэн хотуудад гарсан алан хядах ажиллагаанд нэрвэгсдийн тоо 39-188 хүрээд байна. Энэ тухай Рейтер тус улсын  полицын болон эмнэлгийн албаны эх сурвалжуудыг мэдээлэн уламжилжээ. Багдад, Киркук, Хилле болон Кербел хотуудад 14 –өөс доошгүй томоохон хэмжээний дэлбэрэлтүүд гарчээ. Хамгийн хүчтэй дэлбэрэлт нь лалын шашинтнуудын арвин дагшин Кербелле хотод болжээ.
Энэтхэг улс нь дэлхийн зэвсгийн томоохон импортлогч болсноор, Хятад улсын байр суурийг шахах болов. Стокгольмын дэлхийн тулгамдсан  асуудлыг судлах  хүрээлэнгийн гаргасан тоо баримтаар  /Stockholm International Peace Research Institute, SIPRI/ таван жилийн хугацаанд дэлхийн зэвсгийн нийт хэмжээ 23 % өссөн ажээ. Ингэхдээ  гол импортлогч таван орон Азийн орнууд байж аж.
Олон улсын хүний эрхийн Human Rights Watch байгууллага Сирийн сөрөг  хүчнийхнийг хүний эрхийг хүчтэй зөрчсэн тохиолдлуудын тухай мэдэгдсэнийг РИА Новости уламжлав.
Орос улсад “хөдөөгийн доктор” төсөл хэрэгжиж эхэллээ. Одоогоор  төсөл нь зөвхөн нэг мужид хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд  залуу эмч нар алслагдсан нутгуудад амбулторын ажлыг өөд нь татахаар мордоцгоож байна. Оросын алслагдсан газруудын бэрх нөхцөлд ажиллахаар  явж байгаа залуу эмч нарт цалингаас гадна  нэгэн зэрэг 33 мянган ам.доллар болон  орон сууц өгнө.
Оросын алс-дорнодын Камчаткад   хүчтэй хар салхи үргэлжлэн  салхилсаар байна. Японы талаас ирсэн хуй  салхи нойтон цас, цасан шуурга болон хүчтэй далайн шуургыг дагуулжээ. Зарим дүүргүүдэд  салхи секундэд 27 метр хүрч байна. Петропавловск-Камчатскад их цаас орсны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл гараад байна. Хотын ойролцоох тосгонуудын  автобусны шугам  тасраад байна.
НАТО эвсэл өнгөрсөн онд  өөрий нь  Ливид явуулсан ажиллагааны уршгаар энгийн номхон оршин суугчид амь үрэгдсэн хэрэг явдлыг мөрдөн байцаахаас татгалзаж байна. Олон улсын өршөөлийн байгууллага НАТО-гийн нисэх хүчний халдлагад хэлмэгдсэн ливийн 50 гаруй оршин сүүгчийн нэр усыг тогтоов. Олонхи нь эмэгтэй хүүхэд юм. Гэвч эвсэл амь үрэгдэгсдийн гэр булийн гишүүдэд нөхөх төлбөр төлөх гээгүй.
Францад  тус улсын өмнө хэсэгт өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гурван хүүхэд, дөрвөн том хүний аминд хүрсэн алуурчныг хайж эхлээд байна. Түүхэнд анх удаагаа тус улсын ерөнхийлөгч    терроризмын эсрэг” Вижипират”  улаан төлөвлөгөөг  хэрэгжүүлэхээр болов. Түүнчлэн, өмнөд хэсгийн Пиренейн  бүх нутаг дээр дээд зэргийн түгшүүр зарлаад байна.
Алс-дорнодын Камчатка дээр шинжилгээ судалгаа явуулж байсан оросын археологууд  нэгэн ер бусын чулуу олжээ. Эртний олборыг хэсэгчлэн судлахад төмөр механизмын хэсгүүд нь 400 сая жилийн настай байж магадгүй болоод байна. 400 сая жилийн түүхтэй төмрөөр хийсэн механизм нь палеонтолог археологийн салбарын   дэлхий нийтийн шугиан тарьж мэдэх юм.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012