×
Нийгэм 19 Гуравдугаар сарын 2012
Оросын олон нийтийн санал бодол судладаг «Левада-центр» компани олон нийтийн газруудад тамхи татахыг хориглох асуудлаар оросын хүмүүсийн дунд асуулга явуулжээ. Хаалттай битүү газар, байшингуудад тамхи татахыг бүрмөсөн хориглох тухай хуулийн тслийг Орос улсад идэвхтэй хэлэлцэж байна.Хуулийн дагуу нисэх онгоцны буудал,төмөр замын  өртөө, зочид буудал, ресторан, бар, алс холын галт тэрэгний вагонуудад тамхи татаж болохгүй.(Аудио)
Энэтхэгийн Тамилнад мужийн засгийн газраас «Куданкулам» АЦС-ыг барих ажлыг сэргээх шийдвэр гаргав. Орон нутгийн оршин суугчдын эсэргүүцлийн улмаас барилгын ажлыг түр зогсоосон билээ. Түүнчлэн мужийн засгийн газар энэ АС-ын ойр хавийн газрын хөгжилд 100 сая доллар гаргана. Энэ хөрөнгө АЦС барих ажилд тус дөхөм үзүүлнэ.
Өчигдөр орой Москвад «Останкино» телевизийн төвийн дэргэд албан ёсны зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахыг оролдсон 100 гаруй хүнийг саатуулсан тухай  Оросын ДХЯ-ны Москвагийн удирдах газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Сөрөг хүчний талынханы арга хэмжээ «Эсэргүүцлийн анатоми» гэдэг баримтат киног НТВ оросын төв телевизийн компаниэс үзүүлсэнтэй холбоотой байв.
Сирийн засгийн газрын арми сөрөг Сирийн чөлөөт арми гэгчтэй урьд шөнө Дамаскын аль-Меззе  хороололд мөргөлдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. Засгийн газрын хамгаалалд байгаа төрийн байгууллага, дээгүүр албан тушаалтай зүтгэлтнүүдийн өргөө болон зарим улсын элчин сайдын яам тэнд байдаг. Нүдээрээ үзсэн хүмүүсийн мэдээлснээр хоёр тал Аль-Меззед хүнд пулемётоор буудалцсан хийгээд тэнд тийрэлтэт сумууд дэлбэрчээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012