×
Нийгэм 17 Гуравдугаар сарын 2012
ОХУ-ын БН Башкортостан улсад «Архигүй тосгон» төслийг 2 жил биелүүлж байна. Энэ нь согтууруулах ямар ч ундаа уудаг, тэдгээрийн дотор баяраар ийм ундааг уламжлалт есоор уудаг явдлыг сэрэмжлэн зайлуулах зорилготой төсөл юм.(Аудио)
Америкийн ганц биш бүр хэд хэдэн цэргийн албан хаагч 3-р сарын 11-нд Кандагар мужид энгийн номхон оршин суугчдыг буудан хөнөөхэд оролцсон. Аллагыг урьдаас  төлөвлөж, санаатайгаар үйлдсэн гэж Афганистаны зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Шир Мохаммад Карими мэдэгдлээ.
Хэрвээ чи шударга хүн бол чамд нуугаад байх юм үгүй. Ийм маягаар хятадын эрх баригчид Интернетийг нууц нэрээр ашиглахыг хориглож байна. 3-р сарын 16 –наас эхлэн Хятад улсад  Интернетийн сүлжээнд зөвхөн  өөрийн нэрийн дор  мэдээлэл бичиж байхаар тогтов. Тэрч байтугай, бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, хаяг болон утсаа бичих шаардлагатай болов.
Хятадын  хамгийн нэртэй “Вейбо” нийгмийн сүлжээний  нууц нэртэй хэрэглэгчид  3-р сарын 17-оос эхлэн бичил  блогуудад  нийтлэлээ тавих боломжгүй  болсон  тухай бээжингийн эрх баригчид   тогтоов.  Захиргаанаас 12-р  сарын 16-нд тус бичил блогуудын үйлчилгээг зохицуулах талаар нилээд хэдэн дүрмүүдийг гаргасан юм.
Өнөө өглөө Дамаскад хоёр  дэлбэрэлт гарлаа гэж сирийн төрийн телевиз мэдэглэв. Дурдаж буйгаар минжүлсэн хоёр автомашины тухай яригдаж байна. Халдлагын улмаас  аюулгүй байдлын нилээд хэдэн ажилтанууд  болон энгийн хүмүүс өртжээ. Урьдчилсан мэдээгээр 27 хүн амь үрэгдэж 100 орчим хүн хэлмэгджээ. Сирийн албан ёсны ХМХ-үүд халдлага хаана гарсныг мэдээлээгүй байна.
Хятадын нийслэлийг бүрхээд байгаа их манангаас болж Бэээжингийн “Шоуду” онгоцны буудалд 200 гаруй нислэг цуцлагдаад  байна гэж орон нутгийн онгоцны буудлын  захиргаа мэдэгджээ. Орон нутгийн цагаар өглөөний 09:00 “Шоуду” гийн орчимд манангийн үзэгдэлт 200 метрээс бага байв.  Бээжингийн онгоцны  буудлын 109 нислэг цуцлагдсаны дотор олон улсын нислэгүүд байв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012