×
Нийгэм 16 Гуравдугаар сарын 2012
БНХАУ-ын орон нутгийн эрх баригчид тайланг гуйвуулахад  янз бүрийн салбарт ажилладаг компани тухайлбал зочид буудал,нүүрсний уурхай, хөнгөн цагааны комбинат зэргийг албадаж байна гэж БНХАУ-ын Улсын статистикийн  удирдах газраас статистикийн  хэд хэдэн тоо баримт найдваргүй байгааг хүлээн зөвшөөрөн зарлажээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр Хятадын Шаньси мужийн Хэзин хотын статистикийн товчоог жишээ болгон дурдсан байна.
3-р сарын 15-нд Буриад улсад “Сагаалган-2012” шатрын наадмын нээлт боллоо. Уг наадам  3-р сарын 16-18 өдрүүдэд Иволгины дацанд болно. “Сагаалган-2012” наадам хоёрдахь удаагаа оросын РАПИД статусын тэтгэлэгийн хүрээнд болж байгаа юм.
Эрхүүгийн Засгийн газар Монголын мал эмнэлгийн албыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэ тухай бүс нутгийн засгийн газрын тэргүүн Дмитрий Мезенцев Эрхүү муж Монгол улсын хоорондын мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудлаар болсон хуралдаан дээр мэдээлэв.
Гадаадын иргэд Орос улсад ажиллах зөвшөөрлийн бичиг авах дэглэм тогтоосны ачаар 1,5 жилд  улсын төсөвт 4,4 тэрбум рубль шимэтгэсэн тухай Холбооны цагаачлалын албаны гадаад иргэдийн хөдөлмөрийн  удирдах газрын дарга Сергей Темрякович  сэтгүүлчдэд мэдээлэв. «Гадаадын 1 сая гаруй иргэн 1,5 жилийн дотор Орост ажиллах зөвшөөрлийн бичиг авсан гэж» Темрякович хэллээ.
Энэ оны 9-р сард Русский аралд болох Ази Номхон далайн эдийн засгийн форумын дээд хэмжээний уулзалтаас хойшхи бүс нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж Приморский хязгаарын шинэ засаг дарга Владимир Миклушевский үзэж байна.
Оросын нийгэм-эдийн засгийг улс төрийн шинэтгэл явуулалгөй түргэн хөгжүүлж болохгүй. Оросын шинжээчдийн бэлтгэсэн илтгэлд ийм гол дүгнэлт хийжээ. Улс орноо 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийн зорилгод хүрэхийн тулд  гурван хувилбарыг санал болгов. Чухам ямар хувилбарыг сонгож авах вэ? Үнэн чанартаа «Стратеги-2020» бол Оросын нийгэм-эдийн  засгийн салбарын шинэтгэлийн төлөвлөгөө юм.
Пентагоны батлан мэдээлсэнчилэн америкийн  ганц биш хориод цэргийн албан хаагч  3-р сарын 11-нд Афганистаны өмнөдийн Кандагар мужид энгийн номхон оршин суугчдыг буудан хөнөөсөн ажиллагаанд оролцсон гэж Афганистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энд хэд хэдэн өдөр ажилласан афганистаны парламегтын нөлөө бүхий комиссын тоо баримтыг үндэслэн мэдээлэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012