×
Нийгэм 14 Гуравдугаар сарын 2012
Дэлхийд нэрд гарсан «Британика» нэвтэрхий толь бичиг хэвлэгдсэн хэлбэрээр гарахаа болив. Одоогоос тэр тоот  хэлбэрээр Интернетэд гарна гэж «Британика» хэвлэлийн газрын тэргүүн Йорг Кауз мэдээллээ. Түүний хэлснээр бол ерийн ном өгүүллэгүүдийн чанарыг бүрэн илрүүлж чадахгүй байна. «Британика» бол англи  хэлнээ гардаг эртний иж бүрэн нэвтэрхий толь бичиг юм.
Өнөөдөр Японы зүүн-хойд эрэг хавийн нутагт 6,8 магнитудын газар хөдлөлт болсон тухай тус орны цаг уурын судлалын агентлагаас мэдээллээ. Цунами үүсч болзошгүй гэж японы эрх баригчдаас зарлав. Цаг уурын судлалын агентлагийн мэдээлснээр цунамийн давалгаа Аомари, Иватэ мужуудын эрэг хавийн нутгийг нэрвэж магадгүй. 
Дмитрий Медведев 2012-2013 онд авилгалтай тэмцэх үндэсний төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Төр энэ хөнөөлт үзэгдэлтэй тэмцэх замаар бас нэг алхам хийж байна. Түшмэлийн орлого төдийгүй зардлыг хяналтад авна гэж ерөнхийлөгч тайлбарлан хэллээ. 2010-2012 оны авилгалтай тэмцэх төлөвлөгөөг Орос улсад хэрэгжүүлж байна. Энэ баримт бичгийн дагуу  төрийн алба хаагчид орлогоо мэдээлэх ёстой.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012