×
Нийгэм 13 Гуравдугаар сарын 2012
Монгол улс эрэгтэй эмэгтэйн адил тэгш байдлын талаар дэлхийд нэлээд өндөр рейтингтэй болж, мөн үзүүлэлтээр Норвеги, Швед, Шинэ Зеланди зэрэг улстай бараг тэнцэв.Social Watch олон улсын олон нийтийн байгууллагаас ийм рейтинг зохиодог. Мөн байгууллага янз бүрийн салбарт эрэгтэй эмэгтэйн байдал ямар ялгаатай байгааг харгалзан үздэг.
Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад бангладешийн зүүн-өмнөд хэсэгт суудлын гатлага онгоц сүйдсний уршгаар 30 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн  сурагүй алга болсон тухай бангладешийн Daily Star сонин мэдээлэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар «Шариатпур-1» гатлага онгоц ачаа тээврийн хөлөг онгоцтой мөргөлджээ. Гатлага онгоц онхолдож живсэн хийгээд түүн дээр 300 хүн байсан  гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэв.
3-р сарын 4-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг Орос улсад хэлэлцсээр байна. Хууль ёсны сонгууль болсон хэмээн үзэж, үр дүн нь тодросон. Нийт сонгогчдын  63,6 хувийн санал авсан Владимир Путин төрийн тэргүүнээр сонгогдов. Эсэргүүцлийн арга хэмжээ болон өнөөгийн засаг захиргааг дэмжигчид, мөн эсэргүүцэгчдийн олон мянган хүний жагсаал цуглаан  сонгуультэй холбогдсон нь  гол онцлог болов.
ОХУ-ын ОБЯ-ны алдарт “Центроспас” баг мягмар гаригт 20 нас хүрч байна. Эх орны аврах технологийн ихэнхи багууд бол “Цетроспасын” болосвруулсан төслүүд юм. Аврах багуудын аврагчид  онцгой  байдлын бүхий л төрлүүдэд ажиллаж чадах бөгөөд ямарч нөхцөлд 14 хоног бие даан ажиллаж чадах юм.
АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн  Леон Панетта ням гаригт афганы 16  энгийн номхон иргэд рүү  гал нээсэн цэрэгт цаазлах ял оноож магадгүй гэж үзэж байна.  Пентагоны тэргүүн сэтгүүлчидтэй уулзахдаа, энэхүү  явдал нь АНУ-ын Афганистан дахь үйл ажиллагааны стратегийг унагах боломж өгөхгүй гэж цохон тэмдэглэлээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012