×
Нийгэм 12 Гуравдугаар сарын 2012
Өнөөдөр 3-р сарын 12-нд Интернет дэх үг хэлэх эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр энэ эрх чөлөөний хил хязгаарын тухай маргаан илүүтэй сонсогддог юм. Цахим үгийг “эрх чөлөөгөөр далимдуулж” хортойгоор ашиглах нь олонтаа гэж шинжээчид ярьж байна гэхдээ энэ нь Сүлжээнд орох эрх чөлөөг буюу нийгмийн ач тусаас татгалзана гэсэн үг биш юм.
Өөрөө хэзээч амьдрахгүй байж Хятадад хүмүүс байр худалдаж авдаг болсон байна. Хэдхэн жилийн дотор тус улсад Ордос гэдэг суурин газар бий болжээ. Ордос нь жилийн 4%-ийн хүүтэй орон сууцны зээлээр үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулсан хүмүүсийн хөрөнгө оруулалтын оршуулгын газар болжээ. Элит орон сууцны хавтгай дөрвөлжин метр болгон барилга баригдаж эхлэхээс өмнө аль хэдийнээ зарагдаж дуусжээ.
ОУ Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж ОБЯ мэдээллээ. Оросын гадаад бодлогын байгууллага, ОБЯ-ны хамтын хүчин чармайлтын дагуу энэ ойрхи дорнодын орны иргэдэд зориулсан хүмүүнлэгийн ачаатай хоёр нисэх онгоц өнөөдөр Дамаск руу нислээ. Энэ ачаанд майхан, хөнжил, лаазалсан мах, элсэн чихэр, хүүхдийн тэжээл, сав суулганы иж бүрдэл, эвхэдэг хээрийн гал тогооны хэрэгсэл зэрэг орсон байна.
Афганистан дахь америкийн цэргүүдийн буудаж алсан энгийн номхон иргэдийн төрөл төрөгсөдөд хандаж алан хядах “Талибан” байгууллагын гишүүд тэднээс өшөөгөө авна гэж амаллаа гэж “Жихадын дуу хоолой” интернет портал дээр байрлуулсан мэдээлэлд өгүүлсэн байна. Энэ буудлагаас болж хүүхэд эмэгтэйчүүд голдуу 15-17 хүн алагдсан юм.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012