×
Нийгэм 9 Гуравдугаар сарын 2012
Өнөөдөр Номхон далайн өмнөд хэсэгт 7,1 магнитудын газар хөдлөлт болов. Голомт нь БН Вануату Улсын Танна арлаас 60 км зайтай оршив. Австралийн газар хөдлөлт судлаачдын мэдээлснээр голомт тэнгисийн ёроол дор 37 км гүнд байсан. Цунами буюу газар дорхи тулхэцийн өөр уршгийн тухай мэдээлээгүй байна.
“Фукусима”АЦС-ын 65 оршин суугч 2011 онд тус улсад гарсан ослоос хойш бамбай булчирхайн дотоод цацрагтай болжээ. Хиросакийн их сургуулийн мэргэжилтэнүүдийн фукусимагийн иргэдийн дунд явуулсан судалгааны дүн ийм баримтуудыг өгүүлж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хагасаас илүү хэсэг нь 1 милизиверт байх ёстой цацраг 20 мЗв хүрээд байгаа ажээ.
Энэтхэгийн Мумбайд индүүсүүдийн үндэсний баярын дараа 160 гаруй хүн хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэний ихэнхи нь хүүхдүүд байна. Нилээд хэдэн хүн хүнд байдалтай байна. Баярын арга хэмжээний үеэр хүмүүс уламжлал ёсоор агаарт өнгөт нунтаг цацаж байжээ. Тэрхүү нунтаг ходлогын гол шалтгаан болсон бололтой. Эмч нарын үзэж байгаагаар, уг нунтагны химийн бүтэц харшилийн реакц  өгчээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012