×
Нийгэм 8 Гуравдугаар сарын 2012
Африкийн хамгийн өндөр Килиманжаро оргилд олноороо авиран гарах арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориүлжээ. Африкийн 30 орны төлөөлөгчид НУБ-ын ивээлийн дор зохион байгуулсан арга хэмжээнд оролцож байна. Тэд далайн түвшингээс 5895 метр өндөр Килиманжарод авиран гарах юм. Арга хэмжээ гэр  бүлд хүч хэрэглэх ба эмэгтэйн эрхийг зөрчихтэй тэмцэхэд анхаарлыг хандуулах  зорилготой юм.   
Өнөөдөр Орос улсад Олон улсын эмэгтэйчүүдийн барын өдрийг тэмдэглэж байна. Баярын түүх 1857 оны 3-р сарын 8-нд Нью Йоркын нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчдын маршаар эхлэсэн хийгээд 1910 онд Олон улсын социал-демократ хөдөлгөөний идэвхтэн Клара Цеткин түүнийг эмэгтэйчүүдийн адил тэгш байдлын төлөө тэмцлийн өдрийн хүвьд тэмдэглэхийг санаачилжээ. 1913 онд Орост Олон улсын эмэгтэйчүүдийн  өдрийг анх удаа тэмдэглэсэн юм.
Орос улс эмэгтэй удирдагчдын тоогоор дэлхийд Филиппиний дараа хоёрт оров. Ер нь эмэгтэй удирдагч болох нь олон улсын хандлага юм. Жилээс жилд илүү олон эмэгтэй  бизнес төдийгүй улс төрийн хүрээнд дээд албан тушаал хаших болсон. Орост гурван удирдагчийн нэгэн нь  эмэгтэй юм.
Өнөөдөр  БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага-Бух хятадын ардын төлөөлөгчдийн хурал  байцаан шийтгэх - эрүүгийн хүүльд засвар оруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Засвар оруулвал цагдаагийн үйл ажиллагаанд улам хатуу хяналт тавих тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Хүнийг саатуулсан буюу гэрийн хорионд байлгасан тухай  төрөлт өрөгсөдэд нь 24 цагийн дотор мэдээлэх ёстой.
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа  оросын сансрын нисэгчид Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэв.Сансрын нисэгч Антон Шкаплеров, Анатолий Иванишин, Олег Кононенко нар  ойр дотно хүмүүстэйгээ ойлголцох болон гэр бүлийн зол жаргал, эрүүл энх,сайн сайхан бүхнийг бүх эмэгтэйд хүсэн өрөөв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012