×
Нийгэм 7 Гуравдугаар сарын 2012
Казахстаны өмнөд хэсгийн Кызылорда хотын нэгэн эр  цэцгийн дэлгүүрээс эхнэртээ нэг сая сарнай худалдаж авлаа. Казахстаны “Экспресс-К” сонины мэдээлснээр,  тэр хүн эхнэртэйгээ муудалцсаны дараа 3-р сарын 8-ны Эмэгтэйчүүдийн баярын бэлэг болгож    бэлэг барихаар шийджээ. Бөөний худалдан авагчийн хувьд дэлгүүр түүнд нилээд сайн хөнгөлөлт хийжээ.
Японы эрдэмтэд 1945 онд Хиросимаг атомын бөмбөгээр бөмбөгдснээс хойш бүтэн үлдсэн үр суулгаж ургуулсан мод оросын Эрхуүүгийн улсын их сургуулийн цэцэрлэгт суулгажээ.Японы эрдэмтэд болон олон нийтийн байгууллагууд ЮНЕСКО-гийн дэмжлэгээр «Хиросимагийн ногоон өв» олон улсын арга хэмжээг санаачилсан байна. Энэ нь  бүх дайнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байхад туслах зорилготой.
Орос болон Хятад  улс сүүлийн арван жилд хийгдээгүй зэвсгийн хамгийн том гэрээг үзэглэхэд ойрхон байна. Талууд Хятад улсад 48 олон үйл ажиллагаатай сөнөөгч СУ-35  онгоцыг нийлүүлэхээр бараг тохироод байна. Энэхүү гэрээ нь сүүлийн хэдэн жилийн орос-хятадын цэрэг-техникийн түүхэнд хамгийн том хэмжээний болох юм.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012