×
Нийгэм 4 Гуравдугаар сарын 2012
 ОХУ-ын сонгуулийн хэсгүүдээс шууд дамжуулж байгаа дүрс бичлэгийг онлайн горимоор үзэж байгаа webvybory2012.ru порталд 2,5 сая иргэд бүртгүүлээд байна. Яг одоо бичээд байгаа мэдээлэлийн нийт хэмжээ нь 3 сая гаруй цаг болоод байна. Порталын оргил ачаалалын үед нэгэн зэрэг 400-420 мянган хүн үзэж байсан гэж Холбооны яамны сайд Игорь Щеголев сэтгүүлчидэд мэдээлсэн байна.
ОХУ-ын ерөхийлөгчийн сонгуулийн веб шууд нэвтрүүлгийн системийг гадаадаас дайрч байгаа боловч мэргэжилтнүүд тэмцэж байна. Энэ систем хэвийн ажиллаж байна. Одоохондоо том дайралт болоогүй байна. ОХУ-ын Холбооны яамны сайд Игорь Щеголев өнөөдөр энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдсэн байна.
Хятад улсын цэргийн төсөв 2012 онд 106,4 тэрбум буюу өнгөрсөн жилээс 11,2%-иар илүү боллоо. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дарга Ли Жаоси энэ тухай мэдэгдсэн байна. Хятад улс эргийн хилээ хамгаалах ёстой. Хятадын батлан хамгаалахын зардал нь бусад том гүрэн улсуудтай харьцуулах юм бол харьцангуй бага гэж Ли Жаосин тайлбарласан байна.
 ОУ-ын буддын сүм хийдийн лам хуврагууд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэллээ. Тэд Цагаан сарын шинийн арван тавны Их Молом хурлынхаа завсараар саналаа өгч байна. Энэ их хурал 2-р сарын 23-нд эхлэж 3-р сарын 10-нд дуусна. “Шашны энэ их хурал тэднийг иргэний үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байна.
АНУ-ын хэд хэдэн мужид болсон аюулт хуй салхинаас болж 40 орчим хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн шархадсан байна. Байгалын энэ гамшигаас болж хэдэн сая долларын хохирол учраад байна. Энэ жил хүчтэй хуй салхины тоо улам нэмэгдэнэ гэж цаг уур судлаачид таамаглаж байна.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012