×
Нийгэм 2 Гуравдугаар сарын 2012
Хятадад 60-аас дээш насны хүмүүсийн тоо 185 саяад хүрч, нийт хүн амын 13,7 хувь эзлэв. БНХАУ-ын иргэний захиргааны яамны тоо баримтуудаас  харахад эдүгээ тус улсад хижээл насны хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. «Нэг гэр бүл - нэг хүүхэд» дүрэм Хятадад хүчин төгөлдөр хэвээр байна.
Орос улс Төв Азийн орнуудын эдийн засгийн хөгжилд туслах тусгай хөтөлбөрийг зохиох асуудлыг авч үзэж байна гэж мансууруулах бодист хяналт тавих Оросын холбооны албаны захирал Виктор Иванов  мэдээллээ. Тэрээр өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Орос улсын тусламжтайгаар Төв Азийг хөгжүүлэх корпорацын тухай өгүүлж байна гэв.
 Эдийн засгийн хямралын уршиг европын энгийн олонхи оршин суугчдын аж байдалд зохисгүй нөлөөлж байна.Тухайлбал, Раскер тосгоны 1 мянга орчим оршин суугч цөхрөнгөө барсаны илрэлийг испанийн «Эль Паис» сонинд дурджээ. Тосгоны зөвлөл олс тариалах  тусгай талбай олгох шийдвэрийг батлажээ. Марихуан мансууруулах бодисыг худалдснаар олсон ашгийг тосгоны төсвийн алдагдлыг нөхөхэд чиглүүлнэ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012