×
Нийгэм 1 Гуравдугаар сарын 2012
Пүрэв гаригийн өглөө кыргызын Ош хотод  эхэлсэн  сөрөг хүчний эсэргүүцлийн арга хэмжээ хүрээгээ тэлсээр байна.  Албан ёсны мэдээгээр, арга хэмжээнд 12 мянган хүн оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчдын үзэж байгаагаар 25 мянган хүн оролцож буй аж. Цугларагсад одоогийн засгийн эрх баригчдыг шүүмжлэн, тэднийг хээл хахуульд идэгдэсэн гэж үзэж байгаа юм.
Орос улсын Тооцооны танхим Монгол улсын Үндэсний аудитын газрын хооронд  байгаль орчны салбарын төрийн зохицуулалтын үр ашгийг шалгах ажлыг зэрэгцүүлэн явуулах тухай гэрээг байгууллаа гэж  тус байгууллагаас уламжилжээ. Уг мэдээлэлд  тэмдэглэхдээ, энэхүү баримт бичгийг  Орос улсын Тооцооны танхимын ерөнхий  аудитч Сергей Степашин болон Монгол улсын ерөнхий аудитын орлогч Бадамдоржийн Батбаяр нар зурсан гэжээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012