×
Нийгэм Гуравдугаар сар 2012
«Титаник» хөлөг онгоц сүйдсний 100 жилийн ойд зориулсан музей-аялал жуулчлалын цогцолборыг Хойд Ирландийн Белфаст хотод нээж байна. Зургаан давхар үзэсгэлэнгийн байшин хөлөг онгоцны хамартай төстэй. Энд компьютерийн технологи, хүүхэлдэйн киноны арга барилыг өргөн хэрэглэж, гүнигт хэрэг явдлын талаар өгүүлж байна.
Афганистанаас мансууруулах бодисыг Тажикистаныг дамжин нэвтрүүлж байна. Тус улс эл асуудлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй. Дэлхийн хамтын нийгэмлэгийн тусламж шаардагдсан гэж өнөөдөр Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон «Евроньюс» телевизийн сувагт ярилцлага өгөхдээ мэдэгдэв.10-11 жилийн тэртээх байдлыг бодоход эдүгээ тажик-афганистаны  хилийн байдал нэлээд сайжрасан гэж Тажикистаны удирдагч үзэж байна.
Европынхныг давж согтууруулах ундаа ууна л гэж байхгуй гэнээ. Хуучин ертөнцийн хүн ам хамгийн их уудагт тооцогддог байна.  Статистикийн мэдээгээр 15-аас дээш насны иргэд жилд 12 литр согтууруулах ундаа хэрэглэдэг.  Өндөр хэмийн ундааг хамгийн их хэрэглэдгээр Зүүн Европын иргэд оржээ. Ийм дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ / хийжээ.
НАТО-гийн агаарын цохилтуудын улмаас Ливийн энгийн номхон олон иргэд амь үрэгдсэн асуудлыг Орос улс үргэлжлүүлэн хурцаар тавьж байна. Энэ тухай баасан гаригт НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин  мэдэгдэв.
Олон улсын байгаль орчныг хамгаалах сангаас дэлхийн бүх хүмүүст “Эх дэлхийн цаг - 2012” жил бүрийн  арга хэмжээний хүрээнд бямба гаригийн үдэш  нэг цаг гэрлээ унтраахыг санал болгож байна. Энэ жилийн “Дэлхийгээ аварцгаая!
Хятадын хоёр томоохон микроблог  “Вэйбо” /Sina Weibo/  болон   “Тенсент кью-кью” /Tensent QQ/ бямба гаригт үйлчлүүлэгчдийг тайлбараа үлдээх боломжгүй болгожээ. Микроблогийн удирдлагууд 3-р сарын 31 –нээс 4 –р сарын 3 хүртэл “блогуудын хууль бус мэдээллүүдийг устгах хүртэл “  тайлбар хийх үйл  ажиллагааг зогсоож буй юм.
Өнгөрсөн оны 3-р сард Сирид эмх замбараагүй байдал эхэлнээс хойш зэвсэглэсэн  террористуудын гарт 6143 хүн амь насаа алджээ. Тэдгээрийн хагас болох 2600 гаруй  хүн аюулгүй албаны ажилтанууд, бусад нь энгийн номхон иргэд аж.
Ираны эрх баригчдад  цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөө алга гэж Анкарад Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Ираны эрх баригчидтай хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэв. Шариатын ёсоор үй олноор хөнөөгч зэвсэг хэрэглэж болохгүй гэж аугаа их аятолла Али Хаменеи хэлсэн юм. Бидний шашин ингэхийг хориглосон гэж тэрээр тэмдэглэсэн тухай Эрдоган мэдээллээ.
”Нью-Йорк таймс” сониноос  явуулсан олон нийтийн санал асуулганд оролцсон хүмүүсийн  гуравны хоёр нь Афганистаны дайнд америкийн цэргүүд оролцохын эсрэг байна. “Магадгүй энэ нь америкийн ард түмэн  афганчууд тэднээс залхсантай  нэгэн адил  залхсан байж ч болох юм” гэж Пентагоны тэргүүн Леон Панетта ярьжээ.
Монгол улстай хил залгаа  ОХУ –ын  Буриад улсад  тайгын ойн томоохон түймрийг  тусгаарлаад байна гэж баасан гаригт ИТАР-ТАСС агентлаг орон нутгийн ОБЯ-ны  удирдах  газрын өгсөн мэдээг иш татан уламжилжээ. Агентлагийн уламжилснаар,  өнгөрсөн нэг хоногийн дотор  тайгад 340 га талбайг хамарсан 10 түймрийн голомтыг унтраажээ.
Этиоп улсад хүний чулуужсан мөр олдсон  бөгөөд 3,4 сая орчим жилийн өмнө харъяалагдах хийгээд хүний хувьслын түүхийн шинэ баримтууд илэрчээ.  Би-би-сигийн уламжилснаар, тус улсын төв хэсгийн Афар хэсгээс уг олдворууд олджээ. Хөлийн улнаас үлдэсэн мөрний том хурууны хээ нь түүний эзэн явгаар явахын зэрэгцээ хөлөөрөө модны мөчирт зүүгдэх боломжтой байжээ.
Олон улсын шинжээчдийн үнэлснээр эд үгээ Орос улсад 5-аас 12 сая хүртэл цагаач суудаг. ОХУ дэлхийд гадаадын ажилчдын тоогоор АНУ-ын дараа хоёрт орж байна. Дийлэнх олонхи нь нууцаар ажиллаж байна. Тэд гол төлөв үйлчилгээний ба хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Чухам эдгээр салбарт хөдөлмөрлөх хүчин дутагдаж байна. Цагаач ажилчид Орос улсад ажиллаж буй бух иргэний 7 хувь эзлэж байна.
3-р сарын 29 -нд Олон улсын сансрын объектуудад хор хөнөөл учруулахад хариуцлага хүлээлгэх тухай   конвенцийг  батласны 40 жилийн ой болж байна. Аз болоход  энэхүү конвенц нь өнөөг хүртэл  хууль зүйн практикт хэрэгжиж байгаа билээ.  Гэхдээ сүүлийн жилдүүдэд тойргийн замын шинэ төслүүдийн аюулгүй байдлыг хангах нь ихэд анхаарал татаж буй юм.
Новосибирск, Барнаул, Бердск зэрэг томоохон хотуудыг усаар хангаж байгаа оросын хамгийн урт сибирийн Обь мөрний усан хур тундас дутагдсан учраас татарч байна. Цаг уур,ус судлаачдын мэдээлснээр энэ өвөл бус нутагт хэвийн хэмжээнээс хоёр дахин бага цас оржээ. Навигацийн улирал ч гол мөрний тээвэрт таагуй болно. Хур тундас бага байгаагийн улмаас сибирийн олон гол мөрөн ёроол хүртлээ хөлдөв.
Хүн бүр өөрийн сонирхож буй асуултаа тавьж, хариулт авах боломжтой, энэ хөдөлгөөний үзэл бодлыг  харуулсан Интернет-сервис үйлчилгээг афганистаны талибууд гаргав. “Жихадын дуу хоолой”  сайт руу ирүүлж байгаа бүх асуултанд  афганы талибуудын  нөлөө бүхий төлөөлөгч  Забиулла Муджахид     хариу өгч байна гэж Интерфакс агентлаг уламжилжээ.
3-р сарын 29-нд Алтайн  их сургуулийн түүхийн факультетэд  Дорно дахины судлаачийн өдөрт зориулан Олон улсын азийн судалгааны Алтайн төвийн нээлтийн ёслолын ажиллагаа болох юм.
Зөвлөлтийн зэвсэг зохион бүтээгч Михаил Калашниковын « АК-47» автоматыг дэлхийн бүх улс оронд сайн мэддэг юм. Оросууд «калаш» гэж нэрлэдэг автоматыг дэлхийн хэдэн арван улсад үйлдвэрлэн ашиглаж байна. Иймээс Калашниковын төрсөн Курье тосгонд дурсгалын цогцолбор-музей барьж байгуулан түүний нэрийг мөнхжүүлнэ.Калашниковын цээж барималыг тэнд бас байрлуулна.(Аудио)
Өнөөдөр тайгад гал түймэр гаарсан учир Буриадын Закаменский районд онц байдал тогтоов. «Монгол улстай хил залгаа районд ойн түймэр гарав. Түүнээс гадна Бичурский ба Сэлэнгэ районы тайга шатаж байна» гэж БНУлсын ойн аж ахуйн агентлагаас мэдээлжээ. Өнгөрсөн онд Буриадад 17 ойн түймэр нийт 150 га бүхий талбайг хамрав.
Энэтхэг улс Оростой хамтран бүтээж үйлдвэрлэсэн «БраМос» хэт авианы далавчит пуужингаа туршив. «Хинду» сонины мэдээлснээр  өнөөдөр пуужинг Орисса мужийн туршилтын талбараас хөөргөжээ. «БраМос» пуужин 200 км тусгалтай хийгээд бараг 300 кг жинтэй ерийн цэнэгтэй. Пуужинг Брахмапутра, Москва мөрөнүүдэд зориулан «БраМос» хэмээн нэрлэсэн  орос-энэтхэгийн хамтрасан үйлдвэрт үйлдвэрлэжээ. 
Ирээдүйн цэргийг дээд зэргээр хамгаалах дүрмийн хуягт хувцасыг Орост боловсруулж байна. «Ратник» гэж нэрлэсэн шинэ иж бүрэн  дүрмийн хувцасыг 6-р сард туршаад ирэх онд ашиглаж эхлэнэ.
Оросын мал эмнэлгийн ажилтанууд монголын мал эмнэлгийн эмч нарт  амьтанд хүнд хагалгаа хийхийг зааж харуулна, харин монголын эм нар тэдэнд амьтныг  зүүгээр  хэрхэн эмчилдэг тухай харуулна. Дөрвөн жилийн хугацаанд Эрхүү мужийн мал эмнэлгийн алба монголын талд бод малыг өвчнийг  оношлоход нь туслаж байгаа юм. Энэ нь Монголд төдийгүй, Орос улсад ашигт тустай  юм.
Олон мянган тэмээ улс  орныхоо нийслэл хот руу явуулж, Сайд нарын танхим, хөдөө аж ахуйн яамны байшингуудыг бүслэнэ гэж египетийн тэмээ туугчид сүрдүүлсэн тухай өчигдөр тус улсын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээлжээ. Туугчид египетийн мужуудын хооронд тэмээний жинг чөлөөтэй явуулахыг  шаардав.
Омгийнхныг шахан хавчиж  байгаа болохоор Ливи улсаас салан тусгаарлаж мэднэ гэж ливийн тубу омгийн тэргүүлэгч Иса Абдельмажид Мансур мэдэгдэв. Тубу омгийнхон Ливийн өмнөд нутагт болон Нигер Чад улсуудад суудаг. Омог нийт 350 мянга гаруй хүнтэй. 2012 оны 2-р сарын сүүлээр  «Барка (Киренаика)  холбооны хагас автономит районыг байгуулах тухай зарлан мэдээлжээ.
Эрхүүгийн олон улсын нисэх онгоцны буудал энэ зун юуны түрүүнд азийн орнууд руу хийх нислэгийн тоог нэмэгдүүлж байна. Жишээ нь 4-р сарын нэгнээс «Уралын нисэх онгоцны шугам» нисэх онгоцны компани ням гариг дутам Эрхүүгээс хятадын Гуанжоу руу нислэг хийнэ.
Америкийн иргэд эсэргүүцсэн ч АНУ ба НАТО эвсэл Афгнистанд үүргээ биелүүлж байна гэж өчигдөр БХ-ын сайд Леон Панетта Оттавод хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр «Нью Йорк таймс» сонины газраас явуулсан санал асуулгын дүнг ийнхүү тайлбарлав. Санал асуулгад оролцсон америкийн иргэдийн гуравны хоёр  нь афганистаны дайнд америкийн оролцоог зогсоохын төлөө байгааг санал асуулгын үр дүн харуулав.
Ойрын үед Монгол улстай хилтэй залгаа Хиагтын автомашины шалган нэвтрүүлэх боомтыг шинэчилнэ. Гурван жилийн өмнө хил дээрх автомашины бөөгнөрлийг ажлын цагийн хуваарийг өөрчилснөөр шийдвэрлэж байсан юм. Гэтэл сүүлийн гурван жил  хилээр гарах машины тоо гурав дахин өсчээ. Энэ тоо цаашид ч гэсэн өсөх магадлалтай тул уг асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байгаа юм. Ажлын цагийн хуваарийг өөрчлөснөөр асуудлыг шийдэдэг өнгөрчээ.
Забайкальскд ихэнхи нутгаар орсон цасан бүрхүүл  хайлсны улмаас  болон  хуурай салхитай цаг агаарын байдлаас болж гал түймрээс сэрэмжилж  өнөөдөр онцгой байдлын дэглэм зарлав.Хөдөө аж ахуйн талбайнуудыг хуурай өвс, ургамлыг шатаах замаар  цэвэрлэхийг хоригложээ. Гэтэл орон нутгийн хүмүүс үүнийг үл тоож байгаа аж.
АНУ-ын үндэсний тагнуулын  газрын захирлын албанаас  дэлхийн янз бүрийн хэсгийн цэнгэг усны байдлын тухай илтгэл   гаргажээ. Ойрын 10 жил усны төлөөх томоохон дайн болох магадлал төдийлөн их бус  байх аж.  Гэхдээ цаашид усны хүрэлцээгүй байдал нь  улам нэмэгдэх бөгөөд дайн болох эрсдэл нэмэгдэнэ.
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өнөөдөр цөмийн зэвсгийн эсрэг  хөдөлгөөний  хэдэн зуун идэвхтнүүд хуран цуглараад байна. Японы ХМХ-үүдийн мэдээлж буйгаар, өмнөд солонгосын цөмийн эсрэг  40 орчим олон нийтийн байгууллагын 500 хүн болон Япон, Тайвань болон АНУ-ын үзэл нэгтэнүүд ням гаригийн үдэш Сөүлийн төмөр замын өртөөний   орчимд  цугларчээ.
Иран улс АЦС барих салбарт ОХУ-тай хамтран ажиллахыг сонирхож байна гэж Ираны атомын энергийн байгууллагын удирдагч Ферейдун Аббас Давани мэдэгдлээ. Түүний хэлснээр бол оросын гэрээлэгчийн оролцоотойгоор барьсан «Бушер» АЦС-ын эрчим хүчний блок теслийн хүчин чадлынхаа 75 хувьд хүрсэн байна. Түүнийг энэ оны 5-р сард бүрэн ашиглалтад оруулах юм.
Америкийн туруучийн афганистаны энгийн 17 оршин сүүгчийг буудан хөнөөсөн цуст ажиллагаа хоёр үетэй байсан гэж мөрдөн байцаах газрын төлөөлөгчид мэдээллээ. Роберт Бейлс 3-р сарын 11-ний шөнө Кандагар дахь цэргийн баазаас гарч яваад ойр хавийн тосгоны хэд хэдэн оршин сүүгчийг буудан алсан аж.
Энэтхэг улс үндэсний цөмийн эрчим хүчний аж үйлдвэрээ хөгжүүлэх төслүүдээс татгалзах гээгүйг өнөөдөр Times of India сонин мэдээллээ. Цөмийн энергийг эсэргүүцсэн үндэсний ба олон улсын бүлгүүдээс тэмцэл хөдөлгөөнийг өдөөсэн гэж засгийн газар үзэж байна. Энэтхэгийн эдийн засаг АЦС  барихаас  татгалзаж чадахгуй.Юу гэвэл улс орны эрчим хүчний хэрэгцээ үргэлж нэмэдсээр байна.
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан 57 настай Лян Жэньинийг Хонконгын засаг захиргааны шинэ тэргүүнээр сонгосон тухай өнөөдөр ИТАР-ТАСС мэдээллээ. Лян Жэньин санхуу,аж үйлдвэр, ШУ-ны булгийнхний төлөөлөгчид ба шажин, олон нийт, улс төрийн зүтгэлтнүүд бурэлдэхүүнд нь ордог «сонгох төлөөлөгчдийн коллегийн « хуралдааны дүнгээр 689 санал авсан байна.
Оросын ба Германы эрдэмтэд Алтайг газар хатах аюул болон шороон шуурганаас ангижруулах бодолтой байна. Алтайн улсын их сургууль «Кулунда» хэмээх олон улсын төслийг хэрэгжүүлж байна. Кулунда талын  хөдөө аж ахуйн эргэлтэд байгаа газар талбайд зарчмын хувьд шинэ технологийг фермерийн аж ахуйнуудын оролцоотойгоор таван жилийн дотор хэрэглэх юм.
Сая сая хүн нэгдэж, гариг дэлхийгээ цэвэрлэнэ. "Let’s Do It! Wold-2012" олон улсын ажиллагаа 2-р сарын 24-нд эхлээд дэлхийн 100 улсад 9-р сарыг дуустал үргэлжлэнэ. Хамгийн даруухан үнэлгээнээс харахад хүн төрөлхтөн жил дутам бараг 1 тэрбүм тонн хог хаягдал хаяж байна. Дөнгөж 11 хувий нь ахин боловсруулдаг.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир гэв гэнэт нас  барж, түүний отгон хүү Ким Чен Ын засгийн эрхэнд гарснаас хойш цэргийн дээд командлалыг гэсгээн шийтгэх ажиллагаа эхлэсэн гэж «Чосан ильбо» сонин Өмнөд Солонгосын эрх баригч бүлгийнхний төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн бичжээ.
Аялал жуулчлалын салбарын ажилтнуудын холбоог ШХАБ-ын орон зайд байгуулах саналыг Орос улс дэмжиж байна гэж ШХАБ-ын Үйлдэвр худалдааны зөвлөлийн  захиргааны дарга Дмитрий Мезенцев мэдээллээ. Өнөөдөр тэрээр аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаархи орос-хятадын анхны форумыг нээх ёслолд оролцов. Мезенцевийн хэлснээр бол эл асуудлыг оросын тал хятадын түншүүдтэй идэвхтэй хэлэлцэн боловсруулж байна.
Санкт-Петербург хотын хурлын  депутатууд метронд зураг дарахыг дахин зөвшөөрөв. Хотын иргэд болон эрх баригчдын дунд метроны станцуудад зураг авч болох эсэх  тухай маргаан хэдэн жил үргэлжилсэн юм.     Санкт-Петербургийн метро нь  Москва хотын нэгэн адил  маш үзэсглэнтэй сайхан объект юм.
HUMAN RIGHTS WATCH олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын илтгэлээс харахад сирийн сөрөг хүчин хүмүүсийг хулгайлж, эрүүдэж, алж байна. Оргодол цэрэг  болон засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөнд оролцогчид Башар Асадын дэглэмийг түлхэн унагахыг оролдсноороо мөргөлддөөнийг гааруулсан гэж баримт бичигт тэмдэглэжээ. Илтгэлийн дүгнэлт учир үндэстэй байна гэж хүний эрхийг хамгаалагчид батлан илэрхийлэв.
Саяхан “Орос улсын баатар” хүндэт цол 20 нас хүрлээ. Энэхүү цолыг 1992 оны 3-р сард бий болгосон бөгөөд Орос улсын ерөнхийлөгч улс эх орныхоо өмнө байлдааны юм уу, алдар гавъяа байгуулсны төлөө шагнадаг юм.   Орос улсын баатар цолыг олгоход “Алтан таван хошуу” медаль болон хүндэт жуух дагалдадаг юм.
Өмнө нь
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012