×
Нийгэм 18 Хоёрдугаар сарын 2012
Москвад анх удаа сонгуулиас хэдхэн хоногийн өмнө сонгуулийн санал хураах бэлтгэл ажлын дасгал сургуулилиыг зохион  явуулна.   “Нээлттэй хаалгаар ”  сонгуулийн санал хураалтыг зохион явуулах болон техникийн  ажиллагааны дүрэм журамтай танилцуулах юм.  Бүх хүмүүст санал хураалтанд оролцох боломжтой бөгөөд сонгуулийн дүн гаргахыг  камераар ажиглаж болох юм. Веб камерууд тестийн дэглэмд ажиллах болно.
 ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн онд хүчтэй газар хөдлөлтийн голомт болсон Алтай-Саяны өндөрлөг орчимд  Урьдчилан таамаглах, мониторинг хийх, зохих арга хэмжээ авах төвийг байгуулах төслийг боловсруулахыг Онцгой байдлын яам ба ШУА-д даалгав. Тев Оросын газар хөдлөх аюултай бүх бүс нутагт урьдчилан мэдээлэх, цагт нь арга хэмжээ авах цогц системийн нэг хэсэг болно.
ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путиныг дэмжсэн  жагсаал цуглаан өнөөдөр Орос даяар болсон тухай оросын мэдээллийн агентлагууд уламжлав.Ялангуяа Алс Дорнод, Сибирийн хотуудын оршин суугчид ийм арга хэмжээнд идэвхтэй оролцов. Хүйтэн байсан ч зарим хотод Путины талыг баримтласан 3-12 мянган хүн «Тогтвортой байдлын төлөө» ерөнхий уриан дор болсон цуглаан жагсаалд оролцсон байна.
Өнөөдөр гадаадын орнуудад Орос улсын ерөнхийлөгчийн  сонгуульд урьдчилан санал өгөх сонгуулийн хэсгүүд оросын зарим сонгогчдод зориулагдан байгуулагдана.  Анх түрүүнд Болгарт байгаа оросын иргэд саналаа өгнө.  ОХУ ын СТК- ийн мэдээлснээр, Оросын төрийн тэргүүний сонгуульд урьдчилан санал өгөх боломжоор   дэлхийн 58 оронд амьдарч байгаа оросын иргэд хангагдаж байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24