×
Нийгэм 17 Хоёрдугаар сарын 2012
2013 оноос Орос улсад  тансаг хэрэглээний бараанд татвар ноогдуулах болно. Юуны өмнө эдгээрт байшин барилгууд, дарвуулт онгоцнууд, зах зээлийн үнээс хальсан үнэтэй автомашинууд багтах юм.  Түүний ярьснаар, хувь хүмүүс тансаг хэрэглээндээ татвар төлж байх юм.
Өнөөдөр Ливи улс Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг сөрөг хүчний бослогын нэг жилийн ойг тэмдэглэж байна. Бослого өнгөрсөн оны 10-р сард хурандааг хөнөөсөн ажил явуулгаар дууссан билээ. Энэ ойд зориулсан хэд хэдэн арга хэмжээ өчигдөр явагдлаа. Олон мянган хүний сурт жагсаал нийслэл Триполи хотод боллоо. Бенгази хотод хүмүүс бамбар барьж жагсав. Өнөөдөр олон нийтийн цуглаан жагсаал хийхээр төлөвлөжээ.
Москвад сирийн олон нийтийн төлөөлөгчид ОХУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богдановтой уулзав. Тэд улс орныхоо байдлын талаар оросын дипломат ажилтанд өгөөлсэн гэж ОХУ-ын ГХЯ-аас нийтлүүлсэн мэдээлэлд өгүүлжээ. Сирийн дийлэнх олонхи иргэн ардчилсан шинэтгэлийн төлөө байгааг олон нийтийн төлөөлөгчид онцлов.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Оросын зарим нутагт хугацаанаас өмнө эхэллээ. Сонгуулийн хэсгүүд манай орны  алс бөглүү 37 бүс нутагт нээгдэв. Камчатск, Чукотын хойгуудын оршин суугчид  бусдаас  түрүүн саналаа өгнө. Эдгээр нь цаатан, туйлын станц, алт олборлох үйлдвэрүүдийн  ажилтнууд  ба хилчид юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24