×
Нийгэм 16 Хоёрдугаар сарын 2012
Гадаадын 5 сая орчим зочин 2011 онд Москвад аялсан тухай нийслэлийн аялал жуулчлалын хорооны дарга Сергей Шпилько хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Түүний хэлснээр бол нийслэл аялал жуулчлалын их чадавхитай. Мөн гадаадын аль болох олон иргэний сонирхолыг татах боломжтой.Кремль болон саяхан сэлбэн шинэчлэж дууссан Их Театрыг оролцуулан маш олон театр, зургийн үзэсгэлэн, музейнууд тэдний сонирхолыг татаж байна.
Олон улсын усан нөөцийн төвийг Байгалд Эрхүүгээс 70 км зайтай орших Листвянка сууринд байгуулна. «Эрхүү мужийн засаг дарга Дмитрий Мезенцев Листвянкад Олон улсын усан нөөцийн төв байгуулах болон Байгалийн музейн шинэ байшин барих саналуудыг ойрын үед бэлтгэхийг дэд засаг дарга Николай Хиценкод даалгав. Эдгээр хоёр барилга байгууламж нэг цогцолбор болно» гэж мужийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Америкийн нэрт дуучин, жүжигчин Уитни Хьюстоны оршуулганы ажиллагааг бямба гаригт Интернетээр шууд  дамжуулна.  Энэ тухай пүрэв гаригт их британий “Дейли телеграф” сонин уламжлав.  Энэ нь дуучин эмэгтэйн олон мянган шүтэн бишрэгчдийг түүнтэй хагацах боломж олгох юм. Хьюстоныг төрлөх Ньюарк хотынх нь   Нью-Хоуп  сүмд оршуулах аж.
Эрхүү хотын  “Художественный” кинотеатрт  Халх голын тулалдаанд зориулсан зургийн үзэсгэлэн нээгджээ. Байлдагч  Александр Ломуновын гэр бүлийн цомгоос  ховордсон  зургуудыг олжээ.Эдгээр барилгууд одоо байхгүй, үгүй болсон. Тэр үеийн Монгол улс зураг дээр л үлдэжээ. Өнгөрсөн зууны 30-аад оны  цэрэг Александр Ломунов тэдгээр зургуудыг авчээ.
Афганистанд ажиллаж буй олон улсын хүчин юуны түрүүнд мансууруулах бодисын түүхий эд болох  ургамлын тариалангийн талбай болон мансууруулах бодис үйлдвэрлэх дэд бүтцийг устгах ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Вена хотноо афганистаны мансууруулах бодисын аюулыг арилгах тухай Парисын гэрээний сайд нарын 3-р бага хурал дээр хэллээ.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад  хавдраар өвчилсөн хүмүүсийг эмчлэх зорилгоор радио изотопыг үйлдвэрлэх  дөрвөн цөмийн тогоог барих даалгавар өгөв гэж Иран улсын төв телевиз мэдэгдэв. Иранд  өөр царц байхгүй тул, цөмийн түлш үйлдвэрлэх тухайгаа  албан ёсоор мэдэгдсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24