×
Нийгэм 15 Хоёрдугаар сарын 2012
Буриад улсын Хурамханы  дүүргийн  эрх  баригчид Олон улсын баргад үндэстэнүүдийн их наадамд бэлтгэж эхэлжээ. Наадмыг зохион байгуулах хороо  байгуулагдан, нутаг нэгтнүүдтэйгээ харилцаа тогтоогоод байна.Энэхүү эртний үндэстний  төлөөлөгчид Хятад, Монголд амьдардаг  бөгөөд өөрсдийн хэл, соёл болон уламжлалыг хадгалан иржээ.
Ерөнхийлөгч  Дмитрий Медведев  өнөөдөр Төрийн думын байгуулах  журмын тухай  хуулийн төсөл өргөн барина.  Энэ бол тус улсын улс-төрийн системийг  шинэлэх багц баримт бичгүүдийн  сүүлийнх юм. Энэ тухай төрийн тэргүүн Москва орчмын Горки дахь ордондоо улс-төрийн намуудын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
Иран улс өөрийн үйлдвэрлэлийн түлшийг Тегераны шинжилгээний цөмийн реакторт  өнөөдөр хийж эхлэнэ гэж Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Али Багери ИСНА агентлагад мэдээлэв. «Өрнөдийн орнууд Иранд тусламж үзүүлэхээс татгалзсан учир ураныг 20 хувь хүртэл баяжуулж, түүгээр илч ялгах түлш үйлдвэрлэнэ» гэж үүний өмнө Тегеран зарлан мэдээлсэн билээ.
2-р сарын 26-нд Сирид шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаархи бүх ардын санал хураалт явагдана гэж өнөөдөр Ройтер агентлаг сирийн улсын телевизийн мэдээллийг үндслэн уламжиллаа. Сирийн ерөнхийлөгч Башар Асад 2-р сарын 12-нд Дамаскад улс орныхоо шинэ Үндсэн хуулийг бэлтгэх комиссын гишүүдийг хүлээн авч уулзав. Тэд шинэ Үндсэн хуулийн төслийг ерөнхийлөгчэд гардуулжээ.
Тайландад бэлтгэж байсан алан хядах ажиллагааны бай нь тус  улс дахь Израилийн Элчин сайд байсан бөгөөд үүний ард Иран байгаа гэдэгт Израиль бүрэн  итгэлтэй байгаа аж. Тегеран үүнийг няцааж байна. Тэр ч бүү хэл, ираны ГХЯ -ны албан ёсны төлөөлөгч  Рамин Мехманпараст болсон явдалд Израиль өөрөө холбоотой байж болзошгүй тухай үг шидсэн юм.
1985 оны 2-р сарын 15-нд зөвлөлтийн цэргийн сүүлчийн цуваа Афанистанаас гарч явсан билээ. 2010 онд Орос улсад мөн өдрийг афганистаны дайнд оролцогчдын төдийгүй хилийн чанадад албан үүргээ гүйцэтгэсэн бүхний дурсгалыг хүндэтгэх өдөр болгох тухай зарлан мэдээлэв.
Хилийн чанадад цэргийн алба үүргээ гүйцэтгэсэн иргэдийнхээ дурсгалыг  өнөөдөр Орос улсад хүндэтгэж байна. 1989 онд мөн өдөр зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргаж дууссан юм. Гэвч мөн өдөр өөр иргэдийн дурсгалыг бас ёслон хүндэтгэдэг. Дэлхийн 2-р дайнаас хойш Оросын 1,5 сая гаруй  иргэн улс орныхоо чанадад 30 гаруй зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахад оролцсон юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24