×
Нийгэм 13 Хоёрдугаар сарын 2012
  Орос-Азийн их сургуулийг Барнаулд үндэслэн байгуулна. Гадаадын оюутнууд ч энд бас сурах юм. Алтай хязгаарын засаг дарга Александр Карлины саналыг ОХУ-ын ГХЯ дэмжив. Шинэ их сургууль Москва дахь Оросын улс түмний найрамдлын их сургуультай төстэй байх болно. Их сургууль боловсролын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх түүний дотор евразийн орон зайд интеграцийн үйл явцыг гүнзгийрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.
Боловсролд хөрөнгө оруулах нь ойрын арван жилд Оросын төсвийн гол урьтлал болно гэж ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин ээлжит хөтөлбөрийн өгүүллэгдээ мэдэгджээ. Өнөөдөр «Комсомольская правда» сонинд нийтлүүлсэн өгүүллээ нийгмийн бодлогын асуудалд зориулсан байна.  Орос бол нийгмийн төр улс гэж Владимир Путин өгүүллэгийнхээ эхэнд тэмдэглэжээ.
Өнөөдөр 2-р сарын 13-нд анх удаагаа Бүх дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэж байна. Өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблейн 36-р чуулган дээр тус байгууллагын гишүүн орнууд ийм шийдвэр гаргасан юм. Энэ өдрийг тохиолдлоор ч сонгоогүй юм. 1946 оны 2-р сарын 13-нд НҮБ-ын радио анх удаа нэвтрүүлэг цацаж эхэлсэн юм.
Шинэ газар нутгийг эзэмших болон хүн ам зүйн хөгжлийн урт хугацааны, өргөн цар хүрээтэй төслүүдийг ОУ-д хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эсрэг тохиолдолд Орос орон минь “хоосон орон зай” болж хувирах эрсдэлтэй байна. Өнөөдөр “Комсомольская правда” сонинд нийлүүлсэн нийгмийн бодлогын талаархи өгүүлэлдээ ерөнхий сайд В.Путин ингэж бичжээ.
Хятадын баруун урд нутгийн Сычуань мужид түвдийн гэлэнмаа өөрийгөө шатаасан ба түлэгдлээс болж нас баржээ. Өнөөдөр хятадын албан ёсны ХМХ-үүд энэ тухай мэдээлсэн байна. Агентлагын товчхон мэдээнээс харахад Түвдийн өөртөө засах орон болон Сычуань муж хоёрын хил залгаа нутгийн Аба гацааны эмэгтэйчүүдийн Сиви хийдийн 19 настай гэлэнмаа эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотод 60 хүн хүйтнээс болж хэлмэгдснээс нэг хүн амь насаа алджээ. Нийслэлийн эмнэлэгийн эх сурвалж энэ тухай “Интерфакс” агентлагт уламжилсан байна. Биеийн зарим хэсгүүд нь хөлдсөн 28 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн гэж тус эх сурвалж бас мэдээлсэн байна. Өнөө өглөө ОУ-ын нийслэлд хасах 30 хэм хүйтэн байлаа. Сүүлийн хэдэн долоо хоног Европт хэт хүйтэрч байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24