×
Нийгэм 12 Хоёрдугаар сарын 2012
АНУ-ын нэрт дуучин, жүжигчин Уитни Хьюстон бямба гаригт АНУ-д 48 насандаа нас барлаа гэж дэлхийн мэдээлэлийн агентлагууд мэдээллээ. Хьюстон Лос-Анжелес хотын Беверли Хилтон зочид буудлын өрөөнд нас барсан ба дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмч үхлийг бүртгэсэн байна. Дуучны үхлийн шалтгаан нь одоохондоо тодорхой бус байна.
Туул голын эко системийг сайжруулахын тулд Монгол улс руу 2012 оны зун ОУ-ын Киров мужаас хэдэн арван минжийг явуулахаар төлөвлөөд байна. Монгол улсын нийслэлийн ойр орчмын экологт Улаанбаатар хотын засаг захиргаа санаа тавьж байгаа юм гэж Агнуурын аж ахуй болон амьтан үржүүлгийн эрдэм шинжилгээний бүх оросын хүрээлэнгийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэд Туул голын эко системийг сайжруулах ажил хийж байна.
Оросын Екатеринбург хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэ хүрээлэнд амьдарч байгаа амьтдын дундаас хамгийн романтик хосыг сонгохыг хотынхондоо санал болгосон байна. Энэ уралдаанд цагаан бар, алаг василиска буюу гүрвэл, канадын пума, цагаан баавгай, шимпанзе, сурикат зэрэг амьтдын “дурлалт хосууд” оролцож байгаа гэж амьтны хүрээлэнгийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Афганистаны хойд нутгийн Балх мужийн засаг захиргааны төв Мазари-Шариф хотоос холгүй нийтийн оршуулгын газар олсон байна. Зам тавьж байсан барилгачид энэ оршуулгын газрыг илэрүүлсэн байна гэж Пажвак агентлаг мэдээлжээ. Хувцасны үлдэгдлээс хархад энэ булшинд дор хаяхад 20-иод энгийн иргэд булсан бололтой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24