×
Нийгэм 8 Хоёрдугаар сарын 2012
Өнгөрсөн онд Орост ажилгүй хүмүүсийн тоо хэмжээ нэлээд багассан тухай  Холбооны хөдөлмөрийн албаны тэргүүн Юрий Герций мэдээллээ. Түүний хэлснээр бол 2012 оны эхээр Орост 1 сая 280 мянган хүн ажилгүй байсан. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 300 мянгаар бага байна.Үйлдвэрүүд хүчин чадлаа сэргээсэнтэй холбогдон ажилчид шаардагдсан явдал үүнд нөлөөлсөн гэж түшмэл үзэж байна.
Пакистаны Таппи хотын “Талибан” хөдөлгөөний алан хядагчдын  цэргийн хуаранд АНУ- ын нисэгчгүй хоёр онгоцны дайралтын улмаас найман хүн нас барж, хоёр хүн шархаджээ.  Энэ тухай лхагва гаригт энэтхэгийн “Хиндус таймс” сонин мэдээлжээ.    Пакситан цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч энэхүү мэдээллийг батлажээ.
Хятадад хоч биш жинхэнэ нэрээрээ өөрийгөө бүртгүүлэх шаардлага блог хөтлөгчэд тавьж байна гэж өнөөдөр хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Шаардлагыг биелүүлэхээс татгалзсан этгээд мэдээллээ микроблогод нийтлүүлэх боломжгүй болсон ч бусад блог хөтлөгчийн мэдээлэл уншиж мэднэ. Энэ арга хэмжээ зарим интернет хэрэглэгчээс тархааж буй цуу яриа, зүйгүй зүйлийг багасгах зорилготойг хэвлэл мэдээллийн хэрэгслууд тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24