×
Нийгэм 6 Хоёрдугаар сарын 2012
Улс орноо удирдсны алмаазан ойгоо тэмдэглэж байгаа Их Британийн хатан хаан 2-р Елизавета Сири улсын талаар явуулсан санал хураалтын дүнг Барууны орнууд үнэлсэн үнэлгээг ичгүүр сонжуургүй, хөөрүү явдал гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров нэрлэсэн байна түүний хаан ширээнд суусан 60 жилд тусламж, дэмжлэг үзүүлсэн явдалд ард иргэддээ талархал илэрхийллээ.
Оросын нэрд гарсан жуулчин Фёдор Конюхов Эверестэд ахин авиран гарах бодолтой байна. Тэрээр одоогоос 20 жилийн өмнө  «Лада –Эверест» ууланд авиран гаргагчдын багийн бүрэлдэхүүнд дэлхийн хамгийн өндөр цэгт очсон билээ. Одоо 2012 оны хавар ахин авиран гарах гэж байна. Тэрээр ямар учраас мөн оргил сэтгэл татаж байгааг «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө хөнден ярив.
«Фобос-Грунт» сансрын аппаратын нислэг амжилтгуй болсон ч Орос улс  гарагуудыг судлах ажиллагааныхаа хүрээг багасгахгүй. Зөвхөн Сар,Сугар ба өөр гарагийг судлах хөтөлб өрийг хэрэгжүүлэх хугацаа өөрчлөгдөнө. Орос улс бур 1988 онд Ангараг гаригийн Фобос дагуул руу анхны аппаратаа явуулж, эрдэм шинжилгээний ажиллагааныхаа хүрээгээр зохих байр эзлэсэн юм.
Турк улсын Бодрумд оросын жуулчдыг хуурамч архиар хордуулсан 8 этгээдүүдэд бүх насаар нь хорих ял тулгаж магадгүй байна. РИА Новости агентлаг туркийн ХМХ-үүдээс иш татан өнөөдөр ингэж мэдээлсэн байна.
Фукусима-1 АЦС-ийн  2-р реакторт температур нэмэгдсэн нь илэрсэн байна. Осолд орсон станцийн “Токио электрик пауэр” оператор компани өнөөдөр энэ тухай мэдээллээ. Реакторын доод хэсэгт байрлуулсан гурван датчикийн нэг нь температур нэмэгдэж байгааг мэдээлсэн байна. Энэ багажны үзүүлж байгаагаар сүүлийн 10 хоногт эрчим хүчний блокын доторх температур цельсийн 45 хэмээс 71,7 хэм хүртэл нэмэгдсэн байна.
Иргэний нисэх хүчний хүлэмжийн хийн хаягдлын төлөө ЕХ-нд төлж байсан татварыг төлхийг Хятад улс агаарын тээврийн компаниуддаа хориглолоо. Хүлэмжийн хийн хаягдлын квотоор наймаалцах нэгдсэн европын худалдаанд оролцохыг засгийн газар нь нисэхийн компаниуддаа бас хориглосон байна гэж “Интерфакс” агентлаг өнөөдөр мэдээлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24