×
Нийгэм 5 Хоёрдугаар сарын 2012
Хүчтэй хүйтрэл, их цас оролт Европт үргэлжилсээр байна. Хэд хэдэн улсад агаарын температур хасах 20 хэмд хүрч, цасны зузаан 10 сантиметр болжээ. Тэнгэр муудснаас болж тээврийн хөдөлгөөн саатаад байна. Лондоны Хитроу онгоцны буудлын олон улсын нислэгийн гуравны нэгийг өөрчлөөд байна. Парисын Руасси, Орли буудлуудаас хэдэн арван онгоц нисэж чадаагүй байна.
Хойд Солонгос улсад Ким Чен Ирийн нэрэмжит одон бий болголоо. Зохих зарлигийг Бүгд найрамдах улсын ардын хурлын Дээд зөвлөлөөс нийтлүүлсэн байна. Энэ шагналаар албаны хүмүүс, цэргийн анги нэгтгэлүүд, төрийн байгууллагууд болон “тус улсын хувьсгалт үйл хэргийг чиглэлийг амьдралд хэрэгжүүлэх үйлст онцгой гавьяа байгуулсан” байгууллагуудыг шагнах юм байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24