×
Нийгэм 4 Хоёрдугаар сарын 2012
ЗХУ-аас явуулсан 3 тэрбум долларын өртөг бүхий цул цагаан алт олсон гэж америкийн эрдэнэ хайгч Грег Брукс мэдээлэв. Түүний хэлснээр бол 71 тонн үнэт түмөрлөг 1942 онд германы шумбагч онгоцны АНУ-ын эрэг хавьд живүүлсэн Британийн «Порт Николсон» хөлөг онгоцны дотор байна. Брукс ачааг дээшээ гаргах эрх авчээ. Сонирхогч гол гол тал одоогоор үг дуугүй байна.
Египтийн Суэц хотод жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөсний улмаас 11 хүн нас баржээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар нас барсан хүмүүс  20-23 насны залуучууд байжээ. Мөргөлдөөнд нэрвэгсдийн нийт тоо 500 хүрээд байна. Тэдний ихэнхи нь галт зэвсгийн  шархдалттай ажээ.  Пүрэв гаригт олон нийтийн тэмцэл нь хотыг нөмөрч,одоо болтол үргэлжилсээр байна.
Европд тэсгэм хүйтэн болсны улмаас нэг долоо хоногт 220 хүн осгож нас баржээ. Итали, Серб, Венецид болон европын бусад орнуудад нас барагсдын цогцсыг  гудамж, хөлдүү сувгуудаас олж  байна.  Өнгөрсөн нэг хоногт Польшид найман хүн осгож үхжээ. Тус улсын өмнөд хэсэгт  хүйтний эрч -37 С хүрч байна.
Алтайн БНУ-д Чуйский замыг  засварлах   холбооны улсын томоохон ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. 8.4 км замын  эхний хэсгийн засварын ажлыг 2013 онд дуусгахаар төлөвлөжээ. Энэ нь аялал жуулчлалын үүднээс нилээд сонирхолтой хэсэг бөгөөд чухамдаа энд аялал жуулчлалын  томоохон объектууд  байрладаг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24