×
Нийгэм 3 Хоёрдугаар сарын 2012
 Нэгдүгээр сард Орос улсад даарч, хөрснөөс болж 64 хүн осгож нас баржээ. Энэ тухай өнөөдөр Оросын эрүүл мэнд, нийгмийн халамжийн хөгжлийн яамны дэд сайд Максим Топилин мэдэгдэв. Эмнэлгийн ажилтануудын хэлж байгаагаар, тэдэнд  нийт 1,4 мянга орчим хүн ханджээ.
Египтийн нийт нутгуудаар урьд шөнийн мөргөлдөөнд  гурван хүн амиа алдаж, 1690 хүн  нэрвэгджээ.  Албан ёсны ийм мэдээллийг өнөөдөр Египет улсын эрүүл мэндийн сайд  өгчээ. Сайдын  мэдээнд Суэц хотод хоёр,  Каирт  нэг хүн  амь үрэгджээ.
Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн  Сейф аль-Исламын хэргийг шүүхээр шийдвэрлэх явцдаа Олон улсын шүүх пүрэв гаригт  Каддафийн охин  Аишатай хамтарч ажиллахаас татгалзлаа.  Энэ тухай Франс пресс агентлаг шүүхийн шийдвэрээс иш татан уламжлав.
Орос улсын хүн амын  бараг тэн хагас  нь 3-р сарын 4-нд явагдах сонгуулийг шудрага сонгууль болно. Харин ерөнхий сайд Владимир Путин анхан шатанд ялна гэдэгт  итгэж байна. Энэ бол тэргүүлэх судалгааны төвүүдээс иргэдийн дунд явуулсан санал асуулгын  дүн юм.
Египтийн Суэц хотод болсон эсрэгүүцлийн жагсаалыг тараах гэж  цагдаагийнхан  байлдааны сум хэрэглэсний улмааас хоёроос доошгүй  хүн амиа алдсан гэж эмч нар ярьжээ.   Тэдний уламжилснаар, хууль сахиулагчид цагдаагийн хэсэг рүү дайран орох гэсэн жагсагчид руу гал нээжээ.
Баасан гаригийн өглөө Иран сансрын “Навид” шинэ хиймэл дагуулаа  тойрог замд амжилттай орууллаа гэж ираны англи хэлний  Press TV суваг мэдээлжээ. Телевизийн сувгийн мэдээлснээр, хиймэл дагуулыг ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын  зарлигын  дагуу хөөргөжээ. Хиймэл дагуул  ямар төрлийн болох нь тодорхойгүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24