×
Нийгэм 2 Хоёрдугаар сарын 2012
Орос улс Twitter ашиглагчдынхаа тоогоор болон түүнийгээ идэвхитэй ашиглаж байгаа байдлаараа дэлхийд 20 байранд орж байна.Энэ тухай  францын судалгааны Semiocast компаний нийтлэсэн  илтгэл дээр дурьджээ. Микроблогоор  оросын 5 сая орчим иргэд үйлчлүүлдэг аж.  Орос улс микроблогийн идэвхитэй  үйлчилгээгээр Их Британи, Мексик, Колумбитай долдугаар байрыг хувдаг байна.
Индейчүүд Америк тивд Оросын Алтайн хязгаараас иржээ. Энэ шуугиан тарьсан мэдээлэл нь  орос, америкийн  эрдэмтдийн  хамтын судалгааны үр дүнд дүнгээс улбаатай аж. Мэргэжилтэнүүд алтайчуудад  генетикийн судалгаа явуулж, түүгээрээ АНУ-ын ууган иргэд тэдний  холын төрлүүд болохыг нотложээ. Шинэ ертөнцид хүн суурьших болсон асуудал аль эртнээс хүн төрөлхтөнд  сонирхолтой байдаг юм.
Сталинградын тулалдаанд ялалт  байгуулсаны 69 жилийн ойг өнөөдөр Орос улсад тэмдэглэж байна. 1943 оны 2-р сард ширүүн байлдаан зургаан сар үргэлжлэсний дараа Ижил мөрний адагт гитлерийн Германы цэргийн эсрэг зөвлөлтийн цэргийн давшилт дуусав. Зөвлөлтийн 1,1 сая цэрэг офицер болон 1500 орчим танк,1350 нисэх онгоц Сталинград орчмын цэргийн ажиллагаанд оролцсон юм.
Олон улсын ажиглагчид Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаанд мониторинг хийж эхэллээ. Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуровын мэдээлснээр бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан байгууллага,хүний эрхийн товчоо болон ТУХН-ийн 69 ажиглагч  3-р сард болох еренхийлегчийн сонгуулийн явцыг ажиглах юм. Нийт олон улсын 600 орчим ажиглагч  сонгуульд ирнэ.
Египетийн улс төрийн янз бүрийн хүчин болон залуучуудын ба олон нийтийн хөдөлгөөний төлөөлөгчид  Порт-Саидын цэнгэлдэх хүрээлэнд эмгэнэлт хэрэг явдал болсонтой холбогдуулан Камаль аль-Ганзур тэргүүтэй засгийн газарт үл итгэх шийдвэр гаргахыг парламентаас шаардав. «Аль-Ахрам» сонины  Интернет порталоос мэдээлснээр урьд шөнө тэд Каирт яаралтай хуралдаан хийлгэв.  «Аль-Вафд» либерал намын тэргүүн ас-Сейиди аль-Бадави хуралдааныг даргласан байна.
Монголын гадаадтай  соёлын харилцааны нийгэмлэг анх байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан  Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн уралдаан Энэ жил Монголын гадаадтай соёлоор  харилцах  анхны нийгэмлэгийн  65 жилийн  ойг 5-р сард  ёслон тэмдэглэнэ. Энэ олон нийтийн байгууллага  монголын иргэдийн дунд  их ойд зориулан уралдаан зарлаж байна.
Орос, америк, монголын залуу экологчид Байгал нууран дээр уулзаж, олон улсын хамтын ажиллагааны Тахо-Байгал шугамаар харилцаа холбоогоо сэргээнэ. Дэлхийн янз бүрийн өнцөг булангийн идэвхтнүүд бараг хоёр сарын турш «Зуны экологийн солилцоо-2012-ны» хүрээнд шинэ мэдлэгтэй болж, удирдагчийн  чадвараа ахиулна.
Орос улсад сонгуулийн өмнө улс төрийн хурц тэмцэл өрнөсөн явдлыг сайшаан дэмжвэл зохино гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. «Энэ нь хүмүүс улс орныхоо хөгжил болон эрх баригчид Орос улсад тулгарсан зорилт, асуудлуудыг шийдвэрлэхдээ юуг удирдлага болгосонд хайхрамжтай хандаж байна гэсэн үг» гэж тэрээр өчигдөр ОХУ-ын хуульчдын холбооны идэвхтнүүдтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Филиппины эрх баригчид хулгайлагдсан  Европын хоёр жуулчны халуун мөрөөр яваад ч тэднийг олж чадсангүй.  Орон нутгийн цагдаагийн албаны мэдэгдэж байгаагаар,  тус улсын жижигхэн арал дээр ховордсон шувуудын  судалгааны ажил явуулж байсан швейцарийн иргэн Лоренцо Винчигерры болон голландын иргэн Эльвольд Хорн  нарыг хайж олохоор   хэдэн зуун явган цэргүүд  нэгдэн орсон аж.
Иракд 1-р сард болсон хүчирхийлэлд  151 хүн хэлмэгдэж, 321 хүн шархаджээ.  Ийм тоо баримтыг лхагва гаригт орон нутгийн эрх баригчид тараажээ. Тэдгээрээс  99 - энгийн иргэд, 31 – цагдаагийн ажилтнууд, 21 –цэргийн албан хаагчид байжээ.  2011 онд тус улсад гарсан эмх замбараагүй байдлын улмаас  Иракд 2645 хүн амиа алджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24