×
Нийгэм Хоёрдугаар сар 2012
Иракад  дэлбэрэлт  хоёр удаа үйлдэсний уршгаар 6 хүн амь үрэгдэж, 9 хүн шархдав. Өнөө өглөө Багдадын зүүн хэсэгт тэсрэх бодис бүхий машин дэлбэрсэн  байна. Түүнээс хойш нэг цаг өнгөрсний дараа нийслэлээс хойно 175 км зайтай бас нэг дэлбэрэлт нижигнэв. Цэрэг-цагдаагийн харуул ойртсон үед мина тавьсан машин дэлбэрчээ. Одоогоор террорын ажиллагааг хэн ч хариуцаагүй байна.
Өнөөдөр Астрахань мужийн засаг дарга Александр Жилкин Астрахань хотноо орон сууцны байшин нурсаны улмаас амь үрэгдсэн хүмүүсийг гашуудан дурсах өдөр зарлав. Тэрээр амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв. Хотын захиргаа  нэрвэгдэгсдэд туслаж, буруутнуудыг шийтгэх талаар бүхнийг хийнэ гэж Жилкин амлав. Өнгөрөгч даваа гаригт Астраханьд долоон давхар орон сууцны башингийн орц нурсан юм.
БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Кашгар хотын тойрогт эмх замбараагүй байдлын улмаас 12 хүн амь үрэгдсэн тухай өчигдөр Хятадын улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Амь үрэгдэгсдийн 10 нь энгийн номхон оршин суугч, өөр хоёр нь нийгмийн ёс журмыг зөрчигчид гэж мэдээлсэн байна. Ямар учраас мөргөлдөөн гарсаныг одоогоор мэдээлээгүй байна. ШУЕЗО Хятадын баруун-өмнөд хэсэгт оршдог.
Британийн судлагч Уильям Линдсей орчин цагийн газрын зургуудад тэмдэглээгүй Цагаан хэрэмийн 100 км урт хэсгийг  Монголын нутаг дэвсгэрт олж илрүүлсэн тухай өнөөдөр «Дейли телеграф» сонинд бичжээ. Цагаан хэрэмийг судласан тул 2006 онд Их Британийн хаант улсын одонгоор шагнагдсан жуулчны хэлснээр  Х11 зууны атласын хуулбарыг үзэнгүүт өнгөрсөн оны намар Говьд очихоор шийдсэн байна.
 Улс орон нь бүс нутгийн омгуудын холбоо болж хувирч болзошгүй гэдгийг Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагааснаас хойш засгийн эрхэнд гарсан Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдельжалиль улс орны нь оршин суугчдад анхаруулав. Энэ үйл явцыг зогсоож, улс орноо бутаргахаас  сэрэмжлэхийн тулд  БХЯ,ДХЯ-ны нэгдсэн цэргийн анги нэгтгэлд элсэхийг Абдельжалиль сөрөг хүчний бослогын отрядын гишүүдэд уриалжээ.
Оросын өмнө зүгийн Ижил мөрний адагт оршдог Астрахань хотод нурсан орон сууцны байшинд сууж байсан 4 хүний хувь заяа тодорхой бус хэвээр байна гэж «Интерфакс» агентлагаас ОХУ-ын Онцгой байдлын яамны өмнөдийн бүс нутгийн төвийн  хэвлэл мэдээллийн  төвд мэдээллээ. Аврагчдын тоо баримтуудаас харахад эмгэнэлт хэргийн улмаас наанадаж 7 хүн амь үрэгджээ.
“Куданкулам” АЦС-ийг ажиллуулаж эхлэхийг эсэргүүцсэн  гурван төрийн бус байгууллагын \ТББ\ лицензийг Энэтхэг улсын засгийн газар хүчингүй болголоо. Энэтхэгийн ерөнхий сайдын өргөөнд төрийн сайд Нараянасами ингэж мэдэгдсэн байна. Өмнөд Энэтхэгийн Тамилнаду мужид ОУ-ын оролцоотойгоор байгуулж байгаа станцийн асуудлыг энэ сайд хариуцдаг юм.
3-р сарын 4-ны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Владимир Путины амь насанд халдах ажиллагаа үйлдэх зааврыг Хойд Кавказ дахь дээрэмчдийн нууц бүлэглэлийн толгойлогч Доку Умаровын гар хөл бологсодоос авсан бололтой. Оросын телевизийн 1-р сувгийн мэдээлснээр дээрэмчид алан хядах ажиллагаа үйлдхийн тулд байлдааны зориулалттай минийг ашиглах байсан ба ерөнхий сайдын машины цуваа явдаг замыг маш сайн судалсан байжээ.
Өнөөдөр бид Оросын өмнөдийн Сочи хотоор аялал хийнэ.  «Замбагын цэцгийн орон» гэгдсэн энэ хот Хар тэнгисийн эрэг хавийн 150 км урт  нарийн зурваст оршиж байна. Жуулчид долгион тэнгис, рашааныг сонирхон зун, намар Сочид очдог. Өвөл болохоор хотын ойр хавийн Красная Поляна тосгон адал явдлын амралт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Өнөөдөр Тувад дахин газар хөдөллөө гэж ОШУА-ийн Геофизикийн алба мэдээллээ. Газар хөдлөлт голомт дээрээ 5,2 баллын хүчтэй байсан ба нийслэл Кызыл хотоос 130 километрийн зайд байжээ. Ням гаригт 6,5 баллын хүчтэй газар хөдөлсний дараа 500 гаруй хүн түр байранд өнгөрсөн шөнийг өнгөрүүлжээ. Тус бүс нутагт онц байдал зарлаад байна.
Агуу их мацаг барилтын өмнөх Бие биенээ уучлах ням гаригаа үнэн алдартны шашинтнууд тэмдэглэж байна. Энэ өдөр гомдоож, хуурсан бүхнээсээ уучлалт гуйж, дайсантайгаа эвлэрэхийг оролддог байна. Ийм байдлаар сүсэгтнүүд урт хугацаанд мацаг барих хүртлээ өөрийнхөө дотоод сэтгэлийг бэлтгэдэг байна. Тэргүүн хамба Кирилл энэ өдөр уучлалт гуйх үдшийн мөргөлийг Аврагч Христосын сүмд айлтгах болно.
Олон улсын хөдөө аж ахуйн 49-р үзэсгэлэн Парист нээгдлээ. Энэ үзэсгэлэнд 29 орны төлөөлөгчид тэр дундаа тус үзэсгэлэнгийн байнгын оролцогч ОУ-ын төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Үзэсгэлэнгийн зочид төлөөлөгчид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар, хүнсний болон дахин боловсруулах аж үйлдвэрийн  шинжлэх ухааны ололт амжилт, шинэхэн технологтой танилцах болно.
Даурийн тал нутгийг ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн жагсаалтад оруулах хамтарсан мэдэгдлээ Орос, Монгол улсууд 2013 онд өгөх болно. “Даурын тал нутаг” хил дамнасан байгалын тусгай хамгаалалтын газар номинацаар “Даурия” олон улсын дархан цаазат газрын орос монголын хэсгийг бэлтгэх нь олон улсын ажлын уулзалтын нэг үр дүн байлаа.
Сибирьт 6,8 баалын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр боллоо. Хакасс улс болон Эрхүү мужийн оршин суугчид газар хөдлөлтийг мэдэрсэн байна. Энэ чичиргээ 4-5 минут үргэлжилжээ. Өндөр байшингуудын дээд давхарын байрнуудын тавиур дээрээс эд зүйлс унасан байна. Байшингуудын цонхны шил цуурч, чийдэнгийн бүрхүүлүүд савлаж байжээ. Энэ үеэр Баруун Сибирь болон Новосибирск мужийн өндөр байшингийн оршин суугчид бага зэргийн чичиргээг мэдэрсэн байна.
Курилын булангийн Итуруп арлын ойролцоо 2-р сарын 15-нд өеөдсөн түлш тээгч “Каракумнефть” хөлөгөөс мэргэжилтнүүд бүх дизелийн түлший нь соруулж авлаа. Курилийн районы тэргүүн Тигран Авенян “Интерфакс-Дальний Восток” агентлагт ингэж мэдээлсэн байна. Болсон явдлаас болж экологийн хор хохирол учирсан гэж ярьж болохгүй гэж тэр хэлсэн байна.
Одоогоос 65 сая жилийн тэртээ палеоген хэмээх эринд  морь мууртай адилхан хэмжээтэй байсан гэсэн дүгнэлт америкийн эрдэмтэд хийжээ.Тэр үед агаар 130 мянган жилийн турш эрс дулаарчээ. Морь бараг 4 кг жинтэй байв. Хожим хүйтэн үе удаан үргэлжилж, морь өнөөгийн хэмжээтэй болжээ.
Энэтхэгийн өмнөд нутагт  Орос улсын тусламжтайгаар барьж буй «Куданкулам» АЦС-ын эргэн тойрны эсэргүүцлийн цаана америкийн төрийн бус байгууллагууд байна гэж Энэтхэгитйн ерөнхий сайд Манмохан Сингх америкийн «Сайенс» сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Сирийн оршин суугчдад 3 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж өчигдөр Японы засгийн газар зарлан мэдээлсэн тухай NHK телевизийн сувгаар Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмбын мэдэгдлийг үндэслэн мэдээлжээ. Улаан загалмайн хороо болон олон улсын бусад байгууллага Японоос Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зуучлана. Тус улсаас гол төлөв хүнсний бүтээгдэхүүн ба ариун цэврийн хэрэгслийг явуулах юм.
Өнөөдөр эрх баригчдаас засгийн газрын эсрэг хүчний түшиг газар болсон Хомс хотод танкууд оруулсан гэж сирийн сөрөг хүчин мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. Өчигдөр Хомст их бууны буудлагын улмаас өрнөдийн хоёр сэтгүүлч АНУ-ын иргэн Мэри Колвин, Францын Реми Ошлик нар амь үрэгджээ.
Өнөө өглөө Иракад үйлдсэн цуврал террорын ажиллагаанд 50 хүн хэлмэгдсэн тухай Ройтер агентлаг хууль сахиулах байгууллагын мэдээг үндэслэн уламжлав. Мина тавьсан машин Багдадын Каррада хороололд дэлбэрэв. 9 хүн амь үрэгдэж, 24 хүн шархджээ. Каррада болон Иракийн нийслэлийн бусад хороололд дэлбэрэлт үйлдснээс хойш бас дөрвөн террорын ажиллагаа явуулжээ. Террористууд Дияла, Салах-эд-Дин мужуудад цагдаа нарт халдав.   
Өнөөдөр «Лужники» цэнгэлдэх хүрээлэнд хийсэн ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путины талынханы цуглаан дууслаа. Путин  улс орныхоо иргэдэд хандан сонгуульд ялахын төлөө төдийгүй дотоодын нэлээд хүрц асуудлуудыг шийдвэрлэхээр нэгдэхийг уриалав. Ерөнхий сайд ядуурал, тэгш бус байдлыг эдгээр асуудлын дотор дурдлаа. Путин өөртэд нь дэмжлэг үзүүлсэн цугларагсдад талархал илэрхийлэв.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев «Цэргийн гавьяаны хот» цол хүртээх тухай жуух бичгийг Таганрог, Камчаткийн Петропавловск, Ковров, Ломоносов хотуудын төлөөлөгчдэд гардуулав. Жуух бичиг гардуулах ёслол Кремльд боллоо. Түүнийг өнөөдөр улс даяар тэмдэглэж буй Эх орноо хамгаалагчийн өдөрт зориулжээ. Эдгээр хот хамгаалагчид эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд  баатарлаг чанар, эрэлхэг зоригоо илрүүлсэн тул хүндэт цол хүртээв.
  ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин өөрийн талынхандаа хандан нэгдэн нягтарч, улс орныхоо дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллаганаас сэргийлэн сэрэмжлэхийг уриалав. «Хэн нэгнээс  өөрийн хүсэл эрмэлзлэлийг бидэнд тулгаж хүлээлгэхийг хүлцэхгүй. Манай орны хүн бүр нанжин сэтгэл, ёс журмыг баримтлан  амьдраасай. Тэгвэл бид улам хүчтэй болно.
Афганистанд Коран хөлгөн сударыг америкийн цэргийн баазад шатаасныг эсэргүүцсэн жагсаал гурван өдөр дараалан  үргэлжилж байна гэж өнөөдөр «Аль-Жазира» араб дундын телевизийн суваг мэдэллээ. Өнөө өглөө 600 гаруй хүн Лагман мужид жагсаал хийж, америкийн эсрэг уриа лоозон хашгирав. Бас 300 орчим  оюутан  Жалалабад хотноо эсэргүүцлийн арга хэмжээ зохион явууллаа.
Өнөөдөр Эх орноо хамгаалагчийн өдөр Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Нэр нь тодроогүй цэргийн булшинд хэлхээ цэцэг өргөв. Тэрээр «Цэргийн гавьяаны хот» цол  хүртээх тухай жуух бичиг Кремльд гардуулахынхаа өмнө Александровский цэцэрлэгт очлоо.
Өнөөдөр Эх орноо хамгаалагчийн өдөр Москвад улс төрийн томоохон дөрвөн арга хэмжээ нэг зэрэг явагдана. ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путины талынхаен Фрунзенская эргийн гудамжаар яваад «Лужники» спортын цогцолборт цуглаан хийнэ. Бараг 100 мянган хүн арга хэмжээнд оролцох асуудлыг Москва хотын захиргаантай уялдуулан зохицуулсан байна.
Эрхэм хүндэт нөхөдөө! Та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе! Аймаг, сум, айл гэр бүхэнд луу жил айлчлан ирлээ. Шинийн нэгний өдөр ахмад буурлууд, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ золгон сайхан баяласан бизээ. Өнөөдөр ч үргэлжлэн золгож яваа.
2-р сарын 23-нд Орос улсад Эх орныхоо өмнө гавъяа байгуулсан эх орончидын өдрийг тэмдэглэж байна. Бүр 90 жилийн турш тэмдэглэж буй баярын өдрийн нэрийг удаа дараа өөрчлөсэн боловч эх орныхоо дайчдын гавъяаг ёслон хүндэтгэх уг чанар нь өөрчлөгдөхгүй хэвээр байна.
Гадаадын иргэдийг оросын их дээд сургуульд элсүүлэх болзолыг хөнгөвчилж мэднэ. Холбооны цагаачлалын албаны тэргүүн Константин Ромодановский ийм санал дэвшүүлжээ. Тухайлбал элсэлтийн комисст олгох баримт бичгүүдийн тоог цөөрүүлж, гадаадын элсэгчэд орох виз олгох журмыг хялбарчилна. Энэ арга хэмжээ хил залгаа юуны түрүүнд ТУХН-ийн орнуудын боловсролтой залуучуудыг элсүүлэх боломж олгоно гэж тэрээр үзэж байна.
Хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийг Сири улс руу явуулах саналы нь дэлхийн хамтын нийгэмлэг дэмжинэ гэдэгт Орос улс найдаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Орос улсаас НҮБ-ын АЗ-д онц эрхт төлөлгчөө Сири улс руу явуулахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад даалгах санаачилга дэвшүүлснийг тэрээр дурдав.
Афганистанд эмх замбараагүй байдал үргэлжлэсээр байна. Орон нутгийн оршин суугчид америкийн цэргүүд хэд хэдэн ширхэг Коран хөлгөн сударыг шатаасныг хилэгнэн зэвүүцэж байна. Өнөөдөр Кабулын 500 оршин суугч АНУ-ын цэргийн баазын дэргэд түйвэн бусниулах ажиллагаа явуулав. Түүнчлэн 1000 орчим хүн Жалалабад хот орчмын засмал замыг хааж, АНУ-ын эсрэг уриа лоозонг хашгирав.
Өнөөдөр Оросын буддын шашинтнууд Түвд, Монгол улсын оршин суугчидтай хамт хар Луу жилийн баяраа тэмдэглэж байна. Буриад,Тува, Эрхүү муж, Забайкальский хязгаар болон Москва, Санкт Петербург ба оросын өөр бүс нутаг, хотод мөн өдөр дацан, сүмд Луу жилийн баярын ёслол үйлдэж байна. Шинэ жилийн баяраа урьд тэмдэглэсэн Халимагт  хаврын баяр болж байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт  өнөөдөр БН Алтай Улсын алслагдсан хүрэхэд хэцүү нутагт хугацаанаас өмнө эхлэв. Өнөөдөр манай орныг Хятад, Монгол хоёр улстай  залгадаг хил хамгаалж буй өндөр уулын хоёр заставын цэргийн албан хаагчид санал өгөх боломжтой байна. Санал хураах хайрцагийг нисдэг тэргээр хилчдэд хүргэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн явцын тухай мэдээллийг хүлээж авах ОХУ-ын Сонгуулийн төв комиссын Мэдээллийн төвд 2000 орчим сэтгүүлч томилогдоод байна. Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуров бага, дунд бизнесийг төлөөлсөн сонгогчидтой уулзахдаа  энэ тухай мэдээлэв. Чуровын хэлснээр бол оросын сэтгүүлчид сонгуулийн явцыг Мэдээллийн төвийн нэвтрүүлгээр ажиглах дуртай байна.
20 мянга гаруй нэг бөхт тэмээ наадмын ажилд оролцожээ. Абу-Дабид болсон  наадмын хүрээнд тэмээний уралдаан, тэмээний үзэсгэлэн, элсэн цөлийн аврагад зориулсан  шүлэг, яруу найргийн үдэшлэг зэргийг зохион явууллаа. Наадмын ялагчдад томоохон мөнгөн шагнал олгодог бөгөөд, хожим нь тэд бүс нутагт  алдартай хүмүүс болдог ажээ.
Орос улсын буддийн шашинтнууд Аргын тооллын  2-р сарын 22 -ний өдрийн шинийн Нэгнийг угтах ажлаа өнөөдөр өндөрлөж байна. Орос улсын Сангхи дацангуудад лам нар өглөөнөөс битүүний хурал номоо хурж байна. Өнөөдөр буриадын Иволгины дацанд сүсэгтэн олны өмнө  өөрийнхөө бие баралтаар олныг гайхшруулсан  Хамба лам Дашдоржийн Итгэлд  мөргөх боломж нээгдэнэ.
Сар шинийн баярын өмнөх Битүүний үдэш, гэр бүлээрээ баярын ширээгээ тойрон сууж байгаа та бүхэнд манай долгионыг сонгосонд талархал илэрхийлэн, Сар шинэдээ сайхан шинэлэхийн  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!   Өнгөрч буй төмөр Туулай жил та бүхний олонхийн  хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байсан байх.
ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хоёр долоо хоног үлдлээ. Өнөөдөр бүх оросын нэгэн сонинд уламжлал ёсоор В.Путины өгүүлэл гарлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг ерөнхий сайд энэ удаагийнхаа өгүүлэлээ үндэсний аюулгүй байдал ба армийн ирээдүйд зориулсан байна. В.Путин зургаа дахь удаагийнхаа хөтөлбөрийн өгүүлэлээ “Хүчирхэг байх нь ОУ-ын үндэсний аюулгүй байдлын баталгаа” гэж гарчигласан байна.
Бямба гаригт зүрхэндээ нь мэс засал хийлгэсэн Япон улсын эзэн хаан Акихитогийн бие илааршиж байна. Хаан өөрөө ус ууж байгаа ба түүнд ном уншихыг хэзээ зөвшөөрөх бол гэж асууж байна гэж эзэн хааны ордоны удирдлагаас мэдээлсэн байна. 78 настай Акихитог түүний гэргий хатан хаан Митико өнөөдөр эргэсэн байна.
Курилийн булангийн Итуруп арлын эргийн ойролцоо өеөдсөн “Каракумнефть” газрын тос тээвэрлэгч оросын хөлгөөс 28 шоо метр дизелийн түлш соруулж авсан байна. Энэ тухай өнөөдөр орон нутгийн ОБЯ “Интерфакс” агентлагт уламжилжээ. Усанд шумбагчид хөлгийн ёроолын хэсэг эвдэрснийг илэрүүлсэн байна. Азаар нефтийн бүтээгдхүүн асгараагүй байна гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Курильск боомтын эргийн зурваст бага хэмжээний нефтийн толбо илэрсэн байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
24