×
Нийгэм 31 Нэгдүгээр сарын 2012
Урьдчилсан тоо баримтуудаас  харахад «Лалын ахан дүүс» хөдөлгөөний үзэл санааг илэрхийлж буй «Шудрага ёс,эрх чөлөөний нам» Египетийн парламентын дээд танхимын бүх суудлын 60 хувийг эзлэнэ. Даваа гаригт  дууссан санал хураалтын албан ёсны үр дүнг маргааш зарлаж мэдээлнэ. Парламентын сонгуульд цөөн хүн оролцов.
Хятадын блогерууд Conoco Phillips компанийг «Фукусимагийн» нефтийг хариуцуулахаар албаджээ. Бохайны буланд  “Пэнлай 19-3” нефтийн орд газар нефть асгарсны хохиролд тус компанид 1 тэрбум юань /160 сая доллар/ төлөх шүүхийн шийдвэр гарчээ. Өнгөрсөн 6-р сард болсон Азид томоохон экологийн сүйрэл нь тэнгисийн ус эх газар руу халих гарсан юм.
 Дундад Азийн олон зуун мянган оршин суугч Афганистанаас мансууруулах бодисыг Орос улсад нууцаар оруулахад оролцож байгаа учраас хилийн дэглэмийг боловсронгуй болгох нь зайлшгүй чухал гэж мансууруулах бодистой тэмцэх Улсын хорооны дарга, мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдлээ.
ОХУ-ын  тэргүүн дэд ерөнхий сайд Игорь Шувалов өнөөдөр Петропавловск-Камчатский  хотноо Алс Дорнод,Өвөр Байгалийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлаар өргөтгөсөн зөвлөлгөөн хийлгэв. «Алс Дорнод,Өвөр Байгалийн эдийн засгийг 2013 он хүртэл хөгжүүлэх» холбооны зориулалтат хөтөлбөр ба төрөөс боловсруулж буй  Алс Дорнод, Өвөр Байгалийг хөгжүүлэх хөтөлбөрийг авч үзэж хэлэлцэв.
Өөр үндэстэн ястан, шашинг хүлээн зөвшөөрдөггүй түрэмгий үзлийг Орос улсад арилгаж байна гэж Москва дахь Хүний эрхийн товчооны захирал Александр Брод мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  2010 онд үндэстэн ястан буюу шашинг хүлцэхгүй үзлээс болж 193 мөргөлдөөн гарсан бол 2011 онд ийн 110 хэрэг явдлыг бүртгэжээ. Гэвч үндэсний асуудал ОХУ-ын удирдлагын анхаарлын төвд байсаар байна.
Японы хүн амын тоо 2060 он гэхэд гуравны нэгээр багасаж, 87 сая орчим хүн амтай болно.Харин 2010 онд японы хүн амын тоо 128 сая байсан. Японы эрүүл мэнд, хөдөлмөр, сайн сайхан байдлын яамны мэргэжилтнүүд ийн дүгнэлт хийжээ. 2060 он гэхэд Япон улсад 65-аас дээш насны  хүмүүс нийт хүн амын бараг 40 хувийг эзлэнэ.
Оросын сансрын агентлагаас сансрын нисгэгчдийн нэмэлт нээлттэй элсэлт зарлав. Энэ нь оросын сансар судлалын түүхэнд анхны нээлттэй элсэлт болно. Эдүгээ Орос улсад сансрын нисгэгчдийг агаар сансрын салбарын байгууллагуудын дэргэд ба анагаах ухаан-биологийн хүрээлэнд гурван отрядад бэлтгэж байна. Тэднийг гол төлөв цэргийн нисэх хүчний нисгэгчид буюу пуужин-сансрын аж үйлдвэрийн үйлдвэрүүдэд ажиллаж буй техникийн мэргэжилтнүүдээс зохих зөвлөмжийг харгалзан сонгон авдаг.
Орос улсын 20 сая гаруй иргэд долоон баллаас дээш газар хөдлөж болзошгүй аюултай бүс нутагт амьдарч байна.  Энэ тухай даваа гаригт    РИА Новости агентлагт ОХУ-ын ОБЯ-ны иргэний хамгаалалтын удирдах газрын төлөөлөгч ярьжээ. Түүний ярьснаар, ОХУ ын нутаг дэсвгэрийн  20 гаруй  %  газар хөдлөх аюултай бүсэд оршдог юм байна.
Одоогоос хоёр жилийн тэртээ Осло Бээжингийн хооронд гарсан дипломат  санал зөрөлдөөн одоо гэнэт арктикын асуудлаархи  маргаан болж хувирав. Норвеги улс Хятадыг байнгын ажиглагчаар Арктикийн зөвлөлд элсүүлэхэд хориг тавих санаатай байна гэж орон нутгийн «Афтенпостен» сонин Норвегийн ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснийг үндэслэн мэдээлжээ. Ослогоос Бээжинд хатуу шаардлага тавьсан байна.
“Адмирал Пантелеев” завьны эсрэг том хөлөг онгоцоор тэргүүлүүлсэн  Номхон далайн флотын отряд  филиппины Манил  боомтонд хүрэлцэн иржээ.  Номхон далайн 96 жилийн  түүхэнд  энэ улсад анх удаа айлчлал хийж байгаа аж. Өнөөдөр оросын төлөөлөгчид филиппины тэнгисийн цэргийн  хүчний ерөнхий командлагч болон эргийн хамгааллын даргатай уулзана.
Солонгосын ардын армийн ерөнхий Дээд командлагч Ким Чен Ын   агаарын 1017 хэсгийн ажилтай танилцлаа гэж  ЦТАК агентлаг өнөөдөр мэдээлжээ. Ким Чен Ын мэргэжлийн өндөр түвшин болон өндөр сонор сэрэмж гаргасан  нисэгчдийг сайшаан магтаж, бие бүрэлдэхүүний ахуй байдалтай танилцав. Тэднийг урамшуулах үүднээс гэрэл зургаа хамт татуулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
14